This page was last updated on:
2023-09-03
Жирэмсний болон амаржсаны амралт
Жирэмсний болон амаржсаны чөлөө Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно (жирэмсэний 60 хоног, амаржсаны дараа 60 хоног).
Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд 120 хоногийн (энэ хуулийн 104.1-д заасан) жирэмсний болон амаржсаны амралт олгоно.
Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн § 108
Орлого
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Энэ заалтыг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн__ тухай хууль (1994__)-ийн §19
Үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ
Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төр, аж ахуйн нэгж, байгууллага эсхүл хувь хүнд ажиллаж байгаа хүмүүс заавал даатгуулагч байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалд сайн дураар даатгуулна. Нийгмийн даатгал нь эрүүл мэндийн даатгал болон түүнийг төлөгч эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авахаар тусгасан.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн__ тухай хууль (1994__)-ийн § 3,4,10