Шудрага байдлаар хандах

This page was last updated on: 2023-09-03

Цалингийн тэгш байдал

Хөдөлмөрийн хуулинд зааснаар адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно.

Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэн ажиллах үүрэгтэй. Ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангахын тулд ажил олгогч ижил тэнцүү ажил, тэнцүү хэмжээний цалин хөлсний талаархи хууль тогтоомжийг баримтлан ажиллан мониторинг, үнэлгээ хийх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлагатай.

Цалин хөлсний хэмжээг тогтооход ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчмыг баримтална.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 102 дугаар зүйл; Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль (2011)-ийн §11

Ялгаварлан гадуурхахгүй байх

Монгол улсын үндсэн хуулиар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно. Энэ хэрэгт холбогдсон ажил олгогчийн давуу эрхийг хязгаарлаж 5000-1000 төгрөгөөр торгоно.

Жендэрийн ялгаварлан гадуурхахтай холбоотой заалтууд: “Жендэрийн ялгаварлан гадуурхалт” гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй.

Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгавартай байдлыг хориглоно. Түүнчлэн ажилтны хүйс, жирэмслэлт, хүүхдийн асран хүмүүжүүлэх үүрэг, гэр бүлийн байдал зэргээс шалтгаалан ажил, албан тушаалыг бууруулах, чөлөөлөхийг хориглоно. Хамтын гэрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлтэй хослуулах, хүүхэд асрах, бусдыг асран хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, адил тэгш цалин хөлстэй олгох, хөдөлмөрийн тэгш нөхцөлийг бүрдүүлэх зэрэг заалтуудыг оруулах ёстой.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажлын байранд үл ялгаварлан гадуурхах зарчмыг баримтална. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно. Цаашлаад ажлын байранд шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоохын тулд шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалтыг хоёуланг нь хориглоно.

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх нөхцөлийг ажил олгогч бүрдүүлэх үүрэгтэй. Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчид ажлын байранд ялгаварлан гадуурхахыг шаардсан шударга бус хөдөлмөрийн практикийг зогсоох ёстой. Ажилтны цалингийн хэмжээг тогтоохдоо ажилтны хүйс, эсхүл бусад ялгаварлан гадуурхах хүчин зүйлийг үндэслэн ялгаварлан гадуурхахыг хориглоно. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ялгаварлан гадуурхалтаас ангид ажлын байрны орчин бүрдсэн эсэхийг хянах үүрэгтэй.

Эх сурвалж: Монгол улсын Үндсэн хууль (1992)-ийн §14; 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5, 6, 11, 102, болон 162 дугаар зүйл; 141 Жендэрийн тэгш эрхийн тухай хууль (2011)-ийн §4-6 ба 11

Эмэгтэйчүүдийн тэгш эрх

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хүмүүс ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. Цаашилбал, Монгол Улсын иргэд хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, хүүхдээ өсгөх, сургах, байгаль орчныг хамгаалах үүрэгтэй.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн дагуу эрэгтэй, эмэгтэй хүн бүр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн ба бусад харилцаанд тэгш эрхтэй байх, нийгмийн амьдралд адил оролцох, хөгжлийн үр шим, нийгмийн баялгаас тэнцүү ашиг хүртэх боломж, нөхцөлийг хангагдана.

Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нь аюултай гэж үзэж буй ажлын байрыг хориглох бөгөөд эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон ажил мэргэжлийн жагсаалтыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийн хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг гаргасан байдаг. 1999 оны А / 204 дугаар тоот)

Эх сурвалж: Монгол улсын Үндсэн хууль (1992)-ийн §16, 17. Жендэрийн тэгш эрхийн тухай хууль(2011)-ийн §5 ба 1. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын (1999 оны А / 204 тоот) тушаал “Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийн хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт”

Loading...