Цалинтай чөлөө
Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг тухайн орон нутгийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, уг комисс байхгүй бол ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно.
Нөхөн олговрын хэмжээг нийгмийн даатгалын хууль тогтоомжоор тодорхойлдог бөгөөд ажилтны ажиллаж байсан жилээс хамааран тооцно. Ажилтан нь жилд нэг удаа эрүүл мэндийн чөлөө, олгох тэтгэмжийг нэг дор авах эрхтэй:
- 3-5 жилийн хооронд – цалингийн 50%
- 5-14 жилийн хооронд –цалингийн 55%
- 14 түүнээс дээш жил – цалингийн 75%
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно. Хэрэв өвчтэй байх хугацаа 132 хоногоос дээш бол “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн ангилалд хамааруулна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн §17-19
Үнэ төлбөргүй эмнэлэгийн үйлчилгээ авах
Иргэдийн эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хүрээнд хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаторийн тусламж үйлчилгээг авч байгаа даатгуулагчид эрүүл мэндийн үйлчилгээг адил хүртэнэ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд бүх иргэдэд заавал даатгуулах шаардлагатай.
Эх сурвалж: Иргэдийн эрүүл мэндийн тухай хууль (2003)-ийн 6-9, 12
Ажлын байрны баталгаа
Ажил олгогч нь ажилтны өвчтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгална. Өвчтэй байх хугацаа нь өвчний хэлбэрээс хамааран 66-132 хоног байна.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй (эрүүл мэндийн шалтгаанаар) тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хууль (1994)-ийн §19; 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйл