This page was last updated on:
2023-09-03
Эх (эцэг)-ийн чөлөө
Жирэмсний болон амаржсаны амралт
Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно.
Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд энэ хуулийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсаны амралт олгоно.
Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.
No provisions on paternity leave could be identified within the law.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн § 104
Эх (эцэг)-ийн чөлөө
Эх (эцэг)-ийн чөлөө Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана бөгөөд энэ “Хүүхэд асрах чөлөө” юм. Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно.
Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө. Мөн энэ заалт 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг эхэд хамаарна.
Хүүхэд асрах чөлөөний сунгалтыг цалинтай, цалингүй олгох тухай, мөн хэдий хугацаанд үргэлжлэх тухай одоогийн хуулинд тодорхой заагаагүй ба өөр ямар нэгэн тавигдах шаардлага, нөхцөл огт тусгаагүй байна.
Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэг адил чөлөө олгоно.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн § 105-106
Эцэг эхийн уян хатан ажлын цаг / Ажил-амьдралын тэнцвэржилт
Ажил олгогч нь найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллахыг үаардах эрхгүй.
Хуулинд тодорхойлсон өөр заалтууд байхгүй.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн § 102