Албадан хөдөлмөрлөх

This page was last updated on: 2023-09-03

Албадан хөдөлмөр эрхлэхийг хориглох

Монгол улсын үндсэн хуулиар хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд тэмдэглэснээр “албадан ажил эрхлэлт” гэдэг нь хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг хэлнэ.

Хэн нэгнийг хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлсэн хувь хүнийг 5000-30000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгоно.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар, хууль бусаар хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Шинэ эрүүгийн хуулийн дагуу албадан хөдөлмөрлүүлбэл торгуулах эсвэл 8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ.

Албадан хөдөлмөрлүүлэх гэж "аливаа торгууль, шийтгэл ногдуулахаар айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ эрхлүүлэх"-ийг ойлгоно. Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэхийг хориглоно. Суурь боловсрол эзэмших, хугацаат цэргийн албан хаагчийн хийж гүйцэтгэж байгаа цэргийн зориулалттай ажил, үйлчилгээ, тухайн нутаг дэвсгэр, хот, тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажил зэрэг нь албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй. Хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд хүч хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж: Монгол улсын үндсэн хууль (1992)-ийн §16; 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйл; Монгол улсын эрүүгийн хууль (2002)-ийн §21; 2017 оны Монгол улсын эрүүгийн хуулийн §13

Ажлын байраа солих, ажлаас гарах эрх чөлөө

Монгол улсын хуулиар ажилчид ажлын байраа солих, ажлаас гарах нь чөлөөтэй байдаг. Өмнө дурдсанчлан Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Монгол Улсын иргэд хөдөлмөр эрхлэх эрх чөлөөтэй бөгөөд хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх эрхгүй. Ажилчид ажлаас гарах өргөдлөө өгснөөс хойш 30 хоногийн өнгөрмөц ажлын байраа орхих эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтанд зөвшөөрнө.

Эх үүсвэр: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 79 дугаар зүйл

Хүнлэг бус хөдөлмөрийн нөхцөл

Хуулинд зааснаар ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг, 7 хоногийн ажлын цаг 40 байна. Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол хууль зааснаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно. Хөдөлмөрийн хууль нь илүү цагийн заалтын хязгаарлал болохгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг илүү цагаар ажиллуулах хэсгээс авна уу.

Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 84 дугаар зүйл

Loading...