Хөдөлмөрийн насны доод хязгаар
Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар 15 байх бөгөөд 15 настай хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй. 15-18 насны хүнийг насанд хүрээгүй ажилтан гэж тооцох бөгөөд насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байна. 15 насанд хүрээгүй хүнийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр ажиллуулахыг хориглоно. 13-15 насны хүнийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлүүлж болно. Тухайн ажил нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхгүй, сурч боловсроход саад учруулахгүй байх ёстой. 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаар хууль ёсны төлөөлөгчийн бичгээр гаргасан зөвшөөрөл, ажиллах цаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг үндэслэн хүүхдийн эрхийн улсын байцаагч тухай бүр зөвшөөрөл олгосон бол хөдөлмөр эрхлүүлж болно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4, 5, 84, 88, 91, 92 болон 142 дугаар зүйл
Аюултай ажил эрхлэх насны доод хязгаар
Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид хүний оюун санааны хөгжил, эрүүл мэндэд харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Хүнд нөхцөлд ажиллах насны доод хязгаар 18 нас байна. Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно. Насанд хүрээгүй хүүхдийг хууль бус хөдөлмөр эрхлүүлэн орлого олох, гуйлга гуйлгахыг хориглоно.
Насанд хүрээгүй хүнийг эмнэлгийн үзлэгт орсны дараа ажилд авах бөгөөд түүнийг 18 насанд хүртэл нь хагас жил тутам эмнэлгийн үзлэгт хамруулна. Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно. Мөн насанд хүрээгүй ажилтныг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажилд ажиллуулахыг хориглоно. Эцэст нь хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг насанд хүрээгүй ажилтнаар өргүүлэх, зөөлгөхийг хориглоно.
Насанд хүрээгүй хүүхдийн эрхэлж болохгүй ажил мэргэжлийн жагсаалтыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар эмэгтэй, насанд хүрээгүй хүүхдэд хориглосон ажлын жагсаалт (1999 оны А / 204 тоот)-аар тогтоожээ. 2016 оны 2-р сард Хөдөлмөрийн яамнаас насанд хүрээгүй хүний хийхийг хориглосон аюултай ажлын шинэчилсэн жагсаалт (2016 оны А/36 дугаар тушаал)-ыг гаргасан. Энэ нь албан ба албан бус салбарт аль алинд нь хамааралтай ба үүгээр 18-аас доош насны хүмүүсийг амь нас, эрүүл мэнд, ёс зүй, аюулгүй байдал болон биеийн хөгжилд аюултай нөхцөлд ажиллахыг хориглосон. Тус тушаалаар мөн насанд хүрээгүй хүмүүсийг аюултай химийн бодис, шатамхай материал зэрэг тодорхой материалтай ажиллахыг хориглосон ба мөн тодорхой жин (нас, хүйсээс хамаараад)-гээс дээш хэмжээтэй ачаа өргөх болон барилга, уул уурхай зэрэг тодорхой ажил мэргэжлээр ажиллахыг хориглосон. Жагсаалтад орсон саяхны нэмэлтүүд нь 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хооронд морь уралдах, бэлтгэл хийх багтсан. Учир нь цаг уурын эрс тэс уур амьсгалын улмаас энэ үе нь жилийн хамгийн аюултай үе байдаг. Гэсэн хэдий ч зуны Наадмын баяраар 7 хүртэлх насны хүүхдүүд морин уралдааны тэмцээнд оролцох боломжтой.
Монгол улсын эрүүгийн хуулийн дагуу хүүхдийг хүнд хэлбэрийн хөдөлмөр хийхийг албадах нь 1 хүртэлх жилийн хугацаагаар хорио (гэрийн хөл хорионд оруулах эсвэл олон улс руу аялахыг хориглох)-нд орох эсвэл 1 хүртэлх жилийн хугацаагаар шоронд хоригдох ялтай. Хүүхдээр гуйлга хийлгэх, биеийг нь үнэлүүлэх, хүүхдийн порнографыг сурталчлах, хүүхдийг порнографын бэлтгэл, худалдаа, түгээлт болон хадгалалт зэрэгт ашиглах нь мөн гэмт хэрэг.
Боловсролын тухай хуулиар доод боловсрол эзэмших насны доод хязгаар нь 16 жил байна.
Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр, илүү цагаар, шөнийн цагаар ажиллуулахгүй.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 84, 88, 91 болон 92 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хууль (1996)-ийн §6. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын (1999 оны А / 204 тоот) тушаал “Эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийн хийхийг хориглосон ажлын байрны жагсаалт”; 2017 оны Монгол улсын эрүүгийн хуулийн §16