This page was last updated on:
2023-09-03
Эвсэл холбоо байгуулах эрх чөлөө
Монгол улсын үндсэн хуулиар монгол улсын иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;
Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.
Хөдөлмөрийн тухай Монгол улсын хуулиар үйлдвэрчний эвлэлийн талаар зохицуулсан. Үйлдвэрчний эвлэл нь ажилтны төлөөллөөс бүрдэнэ. Ажил олгогч үйлдвэрчний эвлэл байгуулахад саад учруулах аливаа шударга бус үйлдэл хийхийг хориглоно. Хамтын гэрээний дагуу үйлдвэрчний эвлэл хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой байх ёстой бөгөөд үүнийг ажил олгогч, үйлдвэрчний эвлэл хамтран тогтоосон байна.
Эх сурвалж: Монгол улсын үндсэн хууль(1992)-ийн §16. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг хамгаалах хууль (1991)-ийн §3; 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11, 37, 38 дугаар зүйл
Хамтын хэлэлцээр хийх эрх чөлөө
Хамтын хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Үйлдвэрчний эвлэл нь ажил олгогчтой хамтын гэрээ байгуулж, хэрэгжилтэнд нь хяналт тавих эрхтэй. Үйлдвэрчний эвлэл нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад төлөөлөх эрх мэдэлтэй болно.
Хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлнэ.
Хамтын хэлэлцээр гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог;
Хөдөлмөрийн тухай хууль нь хамтын гэрээ хэлэлцээрийг үндэсний болон бүс нутгийн болон салбарын түвшинд ажил олгогч, ажилчдын төлөөлөгчдийн хооронд байгуулсан гэрээ гэж тодорхойлдог.
Хамтын гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх үед төрийн холбогдох байгууллага, ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдөд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. Талууд хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ биелэлт, явцын талаар өөрт байгаа бүх мэдээллийг харилцан солилцох үүрэгтэй.
Хамтын гэрээ нь хэлэлцээрт оролцож буй бүх талуудад хамаарна. . Хамтын гэрээг нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар байгуулж болно. Харин хамтын хэлэлцээрийг хоёр жилийн хугацаагаар байгуулж болно. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр нь түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Засгийн газрын холбогдох байгууллагад бүртгүүлсэний дараа хүчинтэй болно (Засаг даргын Тамгын газар).
Хөдөлмөрийн тухай хуулиар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний зөвлөлийг Засгийн газар, ажилтан, ажил олгогч талуудын төлөөлөлтэй тэнцүү тооны төлөөлөгчидтэйгөөр томилдог. Үндэсний хороо хөдөлмөрийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглүүлэх, гурван талт зөвшилцлийн тогтолцоог хөгжүүлэх эрх мэдлийг олгох, иргэний хөдөлмөрлөхх эрх, эдийн засаг, нийгмийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлын хүрээний хамтын маргааныг шийдвэрлэх, нийгмийн зөвшилцөлийн үндэсний хэлэлцээрийн гүйцэтгэлийг хянах, эдийн засаг, нийгмийн нийтлэг бодлогын асуудлаар зөвлөлдөх эрхтэй.
Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг талууд хамтын хэлэлцээ хийх замаар байгуулна. Хамтын хэлэлцээнд оролцогч талууд дараах зарчмыг баримтална:
- Хэлэлцэж байгаа асуудлаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлэх, харилцан ойлголцох замаар тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх;
- Тэгш эрхтэй байх;
- Ил тод байх;
- Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хэлэлцээний цар хүрээгээ өөрсдөө тодорхойлох;
- Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо хүйсийн харьцааг харгалзах;
- Талуудын төлөөлөл тэнцүү, улс төрийн нөлөөллөөс ангид байх;
- Хэлэлцээний хүрээнд талууд сайн дураар үүрэг хүлээх.
Аль ч тал дээр дурдсан шаардлагыг хангасан хамтын хэлэлцээ хийх саналыг нөгөө талдаа бичгээр хүргүүлж болно.
Эх сурвалж: 2021 оны Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 - 20 дугаар зүйл
Эх сурвалж: Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль(1999)-ийн §8-20, 138. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийг хамгаалах хууль(1999)-ийн §5
Ажил хаялт
Монгол улсын үндсэн хуулиар иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.
Хөдөлмөрийн тухай хуулиар “ажил хаялт” гэдэг нь хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг хэлнэ. Ажил хаялтыг ажилчдын төлөөлөл зохион байгуулна. Ажилтан ажил хаялтад сайн дураараа оролцоно. Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардаж болохгүй. Ажил олгогчийн төлөөлөгч ажил хаялтыг зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно.
Ажилтны төлөөлөгчид дараах тохиолдолд ажил хаях эрхтэй. Үүнд: ажил олгогч хуулийн дагуу эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй, ажил олгогч зуучлагчийн оролцоотой тохиролцсон шийдвэрийг биелүүлээгүй, ажил олгогч хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийг хүлээн авч гаргасан шийдвэрээ биелүүлээгүй, хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцсэн боловч түүний зөвлөмжийг хүлээн авч шийдвэр гаргаагүй.
Ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилтны хурлаас гаргана. Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүд буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны дийлэнх олонхи /гуравны хоёр/ нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. Хуралд оролцогчдын олонхи /талаас илүү/ нь ажил хаяхыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно. Ажил хаях тухай шийдвэрт дор дурдсан асуудлыг тусгана:
- ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал;
- ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, ажил хаялтын үргэлжлэх хугацаа, оролцох хүний урьдчилсан тоо;
- ажил хаялтыг зохион байгуулж удирдах этгээд, маргаан шийдвэрлэхэд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн;
- ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлын жагсаалт.
Ажил хаях хүсэлт гаргах тухай мэдэгдлийг ажил хаялт эхлэхээс 5-аас доошгүй хоногийн өмнө ажил олгогчид хүргүүлнэ. Ажил олгогч ажилтны шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзвэл ажил хаялтын эсрэг арга хэмжээ болгон ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байрыг тэдний хувьд түр хааж (локаут) болно. Ажил хаялтад оролцогчдын ажлын байранд ажилтан түр ажиллуулахгүй байх зорилгоор ажилтны төлөөлөгчид нь аж ахуйн нэгж, байгууллагыг түр хааж / пикет / болно. Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно. Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно. Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүх 30 хүртэл хоногийн хугацаагаар ажил хаялтыг хойшлуулах, ажил хаялт эхэлсэн бол мөн хугацаагаар түр зогсоох эрхтэй. Нийтийн аж ахуйн үйлчилгээний (ус, халаалт, цахилгаан, тээвэр, г.м) -ын хувьд засгийн газрын захиалгаар 14 хоног хориг тавьсан байж болно.
Үйлдвэрчний эвлэл ажил хаялтыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр санаачилж, зохион байгуулах эрхтэй. Ажил хаялтыг санаачлах, зохион байгуулахад дараах зарчмыг баримтална:
1. Маргаантай асуудлын ач холбогдлыг харгалзаж ажил хаялт зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх.
2. Тохиролцох бүхий л боломжоо ашигласны дараа эцсийн арга хэмжээ болгож ажил хаялтыг сонгох, санаачлах.
3. Ажил хаялт дууссаны дараа хэвийн үйл ажиллагаанд нэн даруй шилжих.
Ажил хаялтыг санаачлах, зохион байгуулах үндэслэл:
- Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд хамтын хэлэлцээг эхлүүлээгүй;
- Ажил олгогчоос шалтгаалж хамтын хэлэлцээ зогсонги байдалд орсон;
- Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй;
- Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан.
Ажилтан үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээсээ үл хамаарч ажил хаялтад сайн дураараа оролцох эрхтэй.
Ажилтныг ажил хаялтад оролцсонтой нь холбогдуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зэргээр хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг хориглоно.
Эх сурвалж: Монгол улсын үндсэн хууль (1999)-ийн §16. Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §3, 35, 116-124