Дуусгавар болох үндэслэл
Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтны санаачилгаар дуусгавар болж болно.
Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:
· талууд харилцан тохирсон;
· ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;
· хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;
· хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;
· ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;
· ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;
· ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
· хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар үндэслэл хамрагдах хүний хугацааны хүрээнээс хамаараад 30-45 өдрийн хооронд байдаг. Ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; .ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Дараах тохиолдолд,: ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн; ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.
Дээр дурдсанаас өөр үндэслэлээр, контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн; өөр ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан; ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн; контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон бол контрактыг дуусгавар болгож болно. Дээрх үндэслэлээр контрактыг дуусгавар болгож байгаа тохиолдолд, үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §37-41
Ажлаас халагдсаны тэтгэмж
Ажлаас халагдсаны тэтгэмж Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. Ажлаас халагдсаны тэтгэмжийг дараах тохиолдолд олгоно.
- цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал;
- аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
- ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
- ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
Ажилтан сахилгын зөрчилтэй холбоотой үндэслэлээр ажлаас халагдсаны тэтгэмж авахгүй.
Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.
Хуулинд ажилтны ажилласан хугацаанаас хамааран ажлаас халагдсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх эрхийн талаар тодорхойлсон заалтууд байхгүй.
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн §42