Хамгаалалт

This page was last updated on: 2023-09-03

Хор хөнөөлгүй ажил

Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйг амралтын өдрүүдээр ажиллуулахыг хориглосон бөгөөд эрүүл мэндийн оношилгоонд чөлөө өгөх талаар хуулинд тодорхой зүйл заагаагүй.

Эрүүл мэндийн дүгнэлтийн үндсэн дээр жирэмсэн эмэгтэй эсхүл хүүхдээ асрах эхийн ажилын цагийг богиносгодог. Цаашлаад, Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно.

Хэдийгээр жирэмсэн эмэгтэй ажиллаж байхад нь хориглох тодорхой мэргэжлүүдийн талаар хуулинд тусгаагүй, Засгийн газрын шийдвэрээр эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны хэмжээг хязгаарласан ерөнхий заалтууд байдаг. Үүнээс гадна, Эрүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын тушаалаар  "Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт" гаргасан байдаг бөгөөд хууль эмэгтэй хүн болон хүүхдэд аюултай, ядраадаг  мэргэжлийн  жагсаалт гаргахыг зааж өгсөн байдаг.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  § 101,102, 107,108; Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайдын тушаал: "Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт", 1999

Ажлаас халахыг хориглох

Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсоноос бусад бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  § 100

Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах

Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил олгогч ажил эсхүл ажлын байрыг нь хэвээр хадгална. Цаашлаад, Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  § 35, 106

Loading...