Ажилгүйдлийн тэтгэмж

This page was last updated on: 2023-09-03

Ажилгүйдлийн тэтгэмж

Ажилгүйдэлийн тэтгэмж нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдэлийн тэтгэмжийн хуулиар зохицуулагдана. Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ. Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ. Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн З сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дор дурдсан хувь хэмжээгээр тооцож олгоно. Ингэхдээ шимтгэл төлсөн хугацаа 5 хүртэл жил бол 45%, 5-10 хүртэл жил бол 50%, 10-15 хүртэл жил бол 60%, 15 ба түүнээс дээш жил бол 70% -иар тооцож олгоно. Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байнав Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хугацаа 76 ажлын өдөр байна. Ажилгүйдэлийн тэтгэмж сард 2 удаа олгогдоно.

Ажилгүйдлийн тэтгэмжийг дараах тохиолдлуудад түтгэлзүүлж болно: Боловсролын түвшин, мэргэжлийн чиглэлийг тооцон үзэж боломжийн санал тавьсан ч хоёр удаа татгалзсан бол; ажил олгогч эсвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгжээс зохион байгуулсан түр ажилд ирээгүй; даатгалын байгууллагаас төлбөрийг нь төлж, зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд оролцоогүй болон ажилтыг хорих талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 1О хувиар хөнгөлнө.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994)-ийн § 2-12

Loading...