Гэрээ болон Ажлаас Чөлөөлөх

This page was last updated on: 2023-09-03

Хөдөлмөрийн гэрээ

Хөдөлмөрийн тухай хууль хөдөлмөрийн гэрээг зохицуулна. Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:

§  ажлын байрны буюу албан тушаалын нэр;

§  ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;

§  үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;

§  хөдөлмөрийн нөхцөл.

Хөдөлмөрийн гэрээг бичгээр хийх ба нэг хувийг ажилтанд өгнө. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд дээр заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна. Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.

Контрактыг  бичгээр байгуулна. Контракт нь 5 жил хүртэл хугацаатай байна.  Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна. .Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно.

Эцэст нь, хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

2017 оны хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагийн ажилтан ажил олгогчтой бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулах ба нэг хуулбарыг ажилтан авах ёстой. Бичгээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй тохиолдолд хувь хүнийг 5,000₮-20,000₮-өөр торгодог байсныг 500,000₮-1,000,000₮-өөр, хуулийн этгээдийг 50,000₮-100,000₮-өөр торгодог байсныг 5,000,000₮-10,000,000₮ хүртэл хэмжээний мөнгөөр торгодог болсон. Цагийн ажилтны нэг цагийн хөлс бүтэн цагийн ажилтны нэг цагийн хөлснөөс бага байж болохгүй.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §21-30

Хөдөлмөрийн гэрээний хугацаа

Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ нь ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд  ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд  тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хийгдэж болно.

Дээр хэлсэнчлэн, хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна.   Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно.

Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.

Хуулинд хөдөлмөрийн гэрээг сунгах тооны дээд хязгаар болон хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх нийт хугацааны (нэмэлт сунгалтуудыг тооцон) дээд хязгаарыг заасан ямар нэгэн зүйл заалт байхгүй байна.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §23, 25

Туршилтын хугацаа

Туршилтын хугацааг ажил олгогч дотоод журмаараа кохицуулах бөгөөд туршилтйн хугацаа 6 сар хүртэл байна.

2017 оны хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу туршилтын хугацаа хамгийн ихдээ 3 сар байна гэж заасан. Хэрвээ гэрээн дээр туршилтын хугацааны талаар тусгаагүй бол ажилтанг туршилтын хугацаагүйгээр ажиллуулна гэж үзнэ. Туршилтын хугацааны зорилго нь тухайн ажилтан ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэх эсэхийг үнэлэхэд оршино.

Шинэчилсэн хөдөлмөрийн хуулинд мөн дагалдангийн гэрээний талаар тусгасан. Ажил олгогч дагалдан суралцагчийг туршлагатай ажилтны дор дагалдангийн хугацаанд бэлтгэхээр хөлсөлж болно. Дагалдан ажиллуулах хугацаа 3 сараас хэтрэх ёсгүй. Үүнийг мөн “дагуул хугацаа” гэж нэрлэдэг.

Эх сурвалж:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999)-ийн  §23

Loading...