Нягтлан бодох, данс бїртгэлийн ажилтан нь нягтлан бодох, данс бїртгэл хєтлєх, ангилах зэрэг ажлыг хийнэ. Тїїнчлэн анхан шатны данс бїртгэлийг хєтлєхєд санхїїгийн баримтыг шалгах, нягтлах, илгээх, тогтмол хийгддэг тооцооллыг хийх зэрэг ажлыг хийнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- Їнэн зєв бїртгэл хєтлєхийн тулд тоо, баримтыг нягтлан шалгах, данс, бїртгэлийн дугаарыг нь шалгах,
- нягтлан бодох, данс бїртгэлийн программ хангамжийг ашиглан, мэдээллийг оруулах, хадгалах, шинжилгээ хийх,
- санхїїгийн тоон їзїїлэлтїїдийг ангилах, бїртгэх, нэгтгэх, санхїїгийн бїртгэлийг хэвлэх, товхимол болгон хадгалах,
- нэхэмжлэл, тєлбєр, дансны хуулга зэргийг тооцоолох, бэлтгэх,
- статистик, санхїї, бїртгэлийн эсвэл аудитын дїгнэлтийн, тїїнчлэн тєлбєрийн баримт, зарлага, єрийн данс, авлагын данс, ашиг алдагдал зэрэг їзїїлэлтїїдийг тусгасан хавтаст материал бэлтгэх зэрэг багтана.