Усны ургамал ургуулагч, амьтан їржїїлэгч

Усны ургамал ургуулагч, загасны аж ахуйн ажилтан нь худалдан авагчид, маркетингийн байгууллагад буюу зах дээр тогтмол зарж борлуулах буюу нийлїїлэх зорилгоор загас, дун, усны бусад амьтан, ургамлыг, ургуулах, єсгєх ажлыг хийнэ.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • бэлэн мєнгє болгох буюу цэвэр болон давстай усанд буцааж тавих зорилгоор загас, дун, хясаа, усны бусад амьтныг їржїїлэх, єсгєх,
  • єсєлт, їйлдвэрлэл, орчны мэдээлэл, тоо баримтыг цуглуулах, бїртгэх,
  • євчин илрїїлэх буюу шимэгч хорхойг тодорхойлохын тулд хураасан бїтээгдэхїїнд їзлэг шалгалт хийх, хяналт тавих,
  • усны амьтан, ургамлын амьдралын зохистой нєхцєлийг хангахын тулд орчны хяналт, шинжилгээ хийх,
  • загас урхидах, тїрслїїлэх, єндєг дарах зэргийг хянаж байх, чиглїїлэх, жижиг загас єсгєх болон загас їржїїлэх арга техник, менежментийн ухаан хэрэглэх,
  • барьсан загасыг усан дээр эсвэл эрэг дээр цэвэрлэх, царцаах, мєстїїлэх, давслах, загас болон бусад бїтээгдэхїїнийг ачиж тээвэрлэхэд бэлтгэх,
  • барилга, цистерн, машин, завь, бусад тоног тєхєєрємжийг арчлах,
  • бїтээгдэхїїн нийлїїлэх, зах зээлд гаргах,
  • барилга, тоног тєхєєрємж, машин тїрээслэх, хєрєнгє оруулах, хїнс болон бусад материал худалдан авах,
  • усны ургамал, амьтны аж ахуй, загас їржїїлэх аж ахуйн туслах ажилтныг сургах, хяналт тавих.
Loading...