Биологич, ботаникч, амьтан судлаач, холбогдох мэргэжилтэн нь амьд организм бие биентэйгээ болон байгаль орчинтой харилцан їйчлэлийг нь судлаж, олж авсан мэдлэгээ хїн амын эрїїл мэнд, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглана. Эдгээр мэргэжлийнхэн ботаник, амьтан судлал, экологи, нуур мєрний биологи, генетик, дархлаа судлал, эм зїй, хор судлал, физиологи, бактери болон нян судлалын тєрєл бїрийн салбарт ажиллана.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- амьд организм, ертєнцийн тухай мэдлэгээ дээшлїїлэх, шинэ мэдээлэл олж авах, таамаглалыг сорьж шалгах,
- байгаль орчин, хєдєє аж ахуй, хїний эрїїл мэндийн асуудал шийдвэрлэх, эм зїй, хєдєє аж ахуй, байгаль орчинд ашиглах шинэ бїтээгдэхїїн, процесс, арга техник боловсруулах їїднээс лаборатори болон хээрийн нєхцєлд судалгаа хийх,
- туршилт сорилт явуулах, ажлын бїдїївч боловсруулж гїйцэтгэх,
- хїн, амьтан, шавьж, ургамлын эд эсийн дээж, мэдээ баримт цуглуулж, тэдгээрийн гарал їїсэл, хєгжил, хими физикийн хэлбэр, бїтэц, бїрдэл, амьдралын болон нєхєн їржихїйн явцыг судлах,
- тусгай тоног тєхєєрємж, багаж хэрэгсэл, цахим микроскоп, алсаас хэмжигч, глобаль байршил тодорхойлох систем, биотехнологи, сансрын зураг, генетикийн инженерчлэл, дижитал дїрс шинжилгээ, полимер гинжин урвал, компьютер загварчлал зэрэг техник технологи ашиглан амьд организмийг судлах,
- нарийн судалгаа, шинэ ололтын талаар эрдэм шинжилгээний илтгэл єгїїлэл бичих, эдгээрийг шинжлэх ухааны салбарын ном сэтгїїл хурал зєвлєгєєнд хэлэлцїїлэх, мэтгэлцээн єрнїїлэх,
- байгалийн болон хїний хїчин зїйлээс їїдэлтэй їр дагаварын талаар байгаль орчны нєлєєллийн судалгаа явуулах,
- засаг захиргаа, байгууллага, бизнес эрхлэгчдэд байгалийн нєєцийг хадгалж хамгаалах, цаг уурын єєрчлєлтийн їр нєлєє болон орчны бохирдлын талаар зєвлєгєє єгєх, дэмжлэг їзїїлэх.