Дархан, гараар давтах болон шахуургын дархан

Тємрийн дархан, гараар давтах болон шахуургын дархан нь тємєр, ган болон бусад металл хавтан, саваа, хавтгай буюу гулдмайг давтах, халааж хэвэнд оруулах, утас цувих зэргээр тєрєл бїрийн багаж хэрэгсэл, тоног тєхєєрємжийн эд анги, хєдєє аж ахуйн болон холбогдох бусад эд зїйлийг хийх ба засварлана.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • металлыг зууханд хайлуулж, сунгах, муруйлгах, зїсэх, алхаар давтах, цоолох, тайрах, гагнах, хатаах, ширээх зэрэг аргаар тєрєл бїрийн эд зїйлс хийх ба засах,
  • хайлуулж зєєлрїїлсэн металлыг лантуугаар цохиж задгай хэвэнд оруулах,
  • металлыг битїї хэвэнд лантуугаар цохиж оруулан эд зїйл хийх,
  • металл эд зїйлийг шахуургаар битїї хэвэнд оруулах,
  • тємєр утас цувих,
  • ажлын захиалга, зураглалыг уншиж, машин суурилуулах ажиллагааны дараалал, техникийн нєхцлийг тодорхойлох,
  • бїтээгдэхїїний техникийн їзїїлэлтийг хангахын тулд машины эд ангиудыг хэмжих, їзэж шалгах.
Loading...