Энэ нэгж бїлэгт 121 дїгээр бага бїлэг буюу "Бизнес їйлчилгээ, захиргааны менежер" гэсэн бїлэгт ороогїй бизнес їйлчилгээ, захиргааны менежер хамрагдана. Тухайлбал, эд аж ахуйн менежер, цэвэрлэгээ їйлчилгээний менежер, захиргаа, їйлчилгээний менежер зэрэг ажил, мэргэжил багтана.
Боловсролын түвшин:
Чадварлаг
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- захиргаа, бизнес їйлчилгээний мененжментийн асуудлаар бусад менежерїїдэд стратегийн тєлєвлєлт, їйл ажиллагааны дэмжлэг їзїїлэх, судалгаа, зєвлєгєєгєєр хангах,
- байгууллагын материаллаг нєєцийг хєгжїїлэх, удирдах,
- ажилтанд зориулсан захиргааны болон дэг журмын мэдэгдэл, зааврыг боловсруулж хэрэгжїїлэх,
- байгууллагын нєєцийн менежментийн цогц асуудалд дїн шинжилгээ хийх, холбогдох тайлан, бичиг баримтыг бэлтгэх,
- санхїїгийн тайлан, тєсєв гаргахад мэдээллээр хангах, дэмжлэг їзїїлэх,
- ажилтны їйл ажиллагаагааг хэвийн явуулах болон їнэн бодьтой, цагаа їеийн мэдээллээр хангахад нь манлайлах, удирдах,
- хэлэлцээ, хурал, олон нийтийн арга хэмжээ, чуулганд байгууллагаа тєлєєлєх,
- тєсєв батлах, удирдах, зардлыг хянаж, нєєцийн їр ашигтай зарцуулалтыг хангах,
- єдєр тутмын їйл ажиллагааг тєлєвлєх, удирдах,
- боловсон хїчний сонголт, сургалтын гїйцэтгэлд хяналт тавих.