Худалдан авагч нь тєрийн болон, їйлдвэр, аж ахуйн газар, худалдааны бусад байгууллагын ємнєєс тэдний хэрэгцээнд эсвэл эргїїлэн зарах зорилгод нь нийцїїлэн бїтээгдэхїїн, їйлчилгээг худалдан авах ажлыг эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Чадварлаг
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- їйлдвэр, аж ахуйн газар, тєрийн болон бусад байгууллагад зориулан тоног тєхєєрємж, материал тїїхий эд, бїтээгдэхїїн, їйлчилгээ худалдан авах талаар гэрээ хийх, їнэ хэлэлцэх, дахин худалдах зорилгоор бараа худалдан авах,
- хэрэгцээ, нєєцийн талаар мэдээлэл олж авах, худалдан авах барааны чанар, тоо хэмжээ, їнэ, нийлїїлэх хугацаа зэрэг гэрээний бусад нєхцєлїїдийг тодорхойлох,
- ерєнхий болон тусгай зориулалтын хэрэгсэл, материал болон їйлчилгээг тухайн байгууллагын хэрэглээнд, эсвэл нэмэлт боловсруулалт хийх зорилгод нь нийцїїлэн худалдан авах,
- тендер зарлах, нийлїїлэгч нартай зєвлєлдєх, худалдааны нєхцєлийг хэлэлцэх,
- бєєний болон жижиглэн худалдаа эрхэлдэг байгууллагын дахин борлуулах зорилгоор захиалсан бараа бїтээгдэхїїнийг худалдан авах,
- бїтээгдэхїїн танилцуулах арга хэмжээний хїрээнд, загвар, їзэсгэлэн худалдаа, яармаг, зохион байгуулах їйлдвэрийн газруудаар явж їзэх, зах зээлийг судлах, арилжаа наймааны улирал, давтамж, урамшууллыг судлах,
- захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагад илїїтэй тохирох бїтээгдэхїїнийг сонгох,
- нийлїїлэгчтэй бїтээгдэхїїний їнийн хямдрал, тээвэр болон зээлийн нєхцєлийг тохирох,
- барааг нийлїїлэх їйл ажиллагаанд хяналт тавих, захиалагч болон нийлїїлэгчийн хоорондын харилцааг зохицуулах зэрэг багтана.