Цемент, бусад эрдэс бїтээгдэхїїний машины операторч нь барилга угсралтын зориулалтаар хэвлэж бэлтгэсэн, цутгамал бетон, битїм болон чулуун бїтээгдэхїїн, барилгын чулуу їйлдвэрлэх, бэлэн болгох машин, механизмыг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Үүрэг даалгавар
- хэвэнд шахах, цутгах, холих, шахуурагдах, жижигрїїлэх, бяцлах, тайрах, таслах болон бэлэн бїтээгдэхїїн буюу бетон, чулуун бїтээгдэхїїн їйлдвэрлэх машин, механизмыг ажиллуулах,
- цемент, шохойн бїтээгдэхїїн їйлдвэрлэх тоног тєхєєрємжийг ажиллуулах, орц материалыг тоног тєхєєрємжид хийх шахуурга, туузан дамжуулагч зэрэг материал, тїїхий эдээр тасралтгїй хангах машин, механизмыг ажиллуулах,
- элс, хайрга, цемент, ус болон бусад орц материалыг хэмжих, жигнэх, холих зэрэг бетон хийх машин, механизмыг ажиллуулах,
- хэв угсрах, бетон болон хиймэл чулууны холимогийг цутгах, хэвнээс бэлэнцутгасанбїтээгдэхїїнийггаргах,бэлэнцутгамалбїтээгдэхїїний гадаргууг єнгєлєх, тэгшлэх зэрэг боловсруулах машин, механизм, тоног тєхєєрємжийг ажиллуулах,
- бетон, чулуун бїтээгдэхїїн, хавтан, бусад бїтээгдэхїїнийг стандарт, шаардлага, техникийн їзїїлэлтэд нийцїїлэн зїсэх тайрах, бутлах, нунтаглах, єрємдєх, даралтай элс болон бусад аргаар зїлгэх, єнгєлєх,
- їйлдвэрийн норм, їзїїлэлтийг шалган, тохирох материал, орцыг сонгох, їйлдвэрлэлийн горим, дараалал, бїрэлдэхїїн хэсгїїдийг тодорхойлох, хэвэнд шахах, цутгах, холих, шахуурагдах машин, механизмын тохиргоог хийх,
- машин, механизмын ажиллагаа, їйлдвэрлэлийн явцад хяналт тавих, даралт, дулааны хэмжїїрийг хянаж, тохируулах, алдаа доголдлыг мэдэгдэх, тайлагнах,
- холимог болон бэлэн болсон бїтээгдэхїїний дээжийг авах, техникийн стандарт їзїїлэлт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж, машин, тоног тєхєєрємжийг тохируулах, тааруулах,
- машин, механизм, тоног тєхєєрємжийн засвар їйлчилгээний ажлыг зохион байгуулах, туслалцаа їзїїлэх.