Энэ хэсэгт бага бїлэг 252-т ороогїй бусад єгєгдлийн сан, сїлжээний мэргэжилтэн орно. Тухайлбал, мэдээлэл, холбооны технологийн нууцлалын мэргэжилтэн гэх мэт.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- Компьютерийн файлыг санаатай, санамсаргїй єєрчлєх, устгах, нийтэд залрахаас урьдчилан сэргийлэх, мэдээллийг нууцлах хэрэглэгчийн шаардлагад нийцэхїйц тєлєвлєгєє боловсруулах,
- Сервер, сїлжээний хїчин чадлыг сайжруулах, системийн нууцлалыг хадгалах їїднээс нууцлалын талаарх мэдээллийг тїгээх, хэрэглэгчийг сургах,
- Компьтерийн мэдээлэлд нэвтрэх хэрэгцээ, нууцлал, программын єєрчлєлт зэрэгээр хэрэглэгчтэй санал солилцох,
- Вирусээс хамгаалах системийг сайжруулан тїїний талаарх мэдээллийг байнга хянаж байх,
- Шинэ программ суулгах, алдааг засварлах, хувь хїний нэвтрэх эрхийг єєрчлєхтэй холбоотойгоор компьютерийн системийн нууцлалын файлуудыг єєрчлєх,
- Мэдээлэл бїхий файлуудын ашиглалт, тэдгээрийн нууцлалын тухай мэдээлэлд нэвтрэх байдлыг хянах,
- Мэдээлэл боловсруулах, нууцлалыг хангах зорилгоор мэдээлэл боловсруулах системийг шалгах, турших, эрсдлийн їнэлгээ хийх,
- Дамжуулсан мэдээллийн кодыг тайлах, нууц болон тоон мэдээлэл дамжуулж байгаа тохиолдолд нууцлалыг хамгаалах.