Эдийн засагч нь мэдээллийг олж авах, хянах, дїн шинжилгээ хийх, эдийн засаг, бизнесийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тєлєвлєгєє гаргах, тайлан бичих, эдийн засгийн хэв шинж, їйл хєдлєл судлах, тайлбарлах, ирээдїйн чиг хандлагыг тодорхойлохын тулд загвар боловсруулах, эдийн засаг, бизнесийн одоо ба ирээдїйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар засгийн газар, бизнес эрхлэгчид, сонирхлын бїлгїїдэд зєвлєгєє єгєх їїрэг гїйцэтгэнэ.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- богино хугацааны тєсєл, урт хугацааны хєрєнгє оруулалт, тїїний їнэлгээнд эдийн засгийн орчны єєрчлєлтийг тооцоолох, таамаглах,
- эдийн засгийн тєлєвлєгєє, компанийн стратеги, хєрєнгє оруулалтын тєлєвлєгєє бодлого боловсруулах, зєвлєгєє єгєх, тєсєл хэрэгжїїлэх эдийн засгийн їндэслэл тооцоолох,
- тєсєв, мєнгєний бодлого эдийн засгийн їр ашиг, нєхцєл байдалд хэрхэн нийцэж байгааг судлах, тїїнд холбогдох мэдээлэл цуглуулж, хянан шинжлэх,
- нийт эдийн засаг ба тодорхой ерєнхий байдал, єнгєрсєн їйлдвэрлэл, хэрэглээний бїртгэл, баримтыг судлан тухайн бараа, їйлчилгээний ирээдїйн эрэлт, нийлїїлэлтийг тооцоолох, таамаглах,
- орлого, зарлага, хїї, валютын ханшны мэдээлэлд шинжилгээ хийж, ирээдїйн тєлєв байдлыг таамаглах,
- ажиллах хїчний оролцоо, хєдєлмєр эрхлэлт, цалин, ажилгїйдэл болон хєдєлмєрийн зах зээлийн бусад їзїїлэлтийг тодорхойлох, хїчин зїйлсийг судлах,
- эдийн засгийн онолыг турших, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ статистикийн арга хэрэгсэл математик загвар томъёолол ашиглах,
- эдийн засгийн онол, статистик зэрэг арга хэрэгслийг ашиглан эдийн засгийн тоо баримтыг нэгтгэх, шинжилгээ хийх, тайлбарлах,
- улс орны эдийн засаг, санхїїтэй холбоотой улс тєрийн шийдвэр гаргахад тїїний їр дїнг їнэлэх, єнгєрсєн, одоо, ирээдїйд гарч болох эдийн засгийн хїчин зїйлс, чиг хандлагад шинжилгээ хийж зєвлєгєє єгєх,
- эрдэм шинжилгээний тайлан, илтгэл бичих, боловсруулах,
- компанийн эдийн засгийн їйл ажиллагаа, тулгарч буй асуудалд дїн шинжилгээ хийх,
- їнэ тогтоох, борлуулалтын хэмжээг тооцоолох болон зах зээлд нэвтрэх, ирээдїйн чиг хандлагыг тогтоох, бизнесийн стратеги тодорхойлох зорилгоор орон нутаг, бїс нутаг, улс орны хэмжээнд зах зээлийн судалгаа хийх.