Энэ ангилаллд ороогїй бусад энгийн ажил, мэргэжил

Энэ нэгж бїлэгт "Энгийн ажил, мэргэжил" гэсэн 9 дїгээр їндсэн бїлэгт ороогїй энгийн ажил їйлчилгээ хамаарна. Тухайлбал энэ бїлэгт манаач, сахиул, шатаах зуухны ажилтан, худгийн моторчин, уурын зуухны галч, ердийн галлагаатай орон сууц, барилгын галч, авто зогсоолын болон бусад орох тасалбар олгодог, цуглуулдаг ажилтан, хувцас єлгєх, тээш хадгалах, болон їзвэрийн їеэр їзэгчдэд битїїмжилсэн хїнсний болон эд зїйл худалдаалах, туслалцаа їзїїлэх зэрэг ажил эрхэлдэг хїмїїс багтана.

Боловсролын түвшин: Мэргэшээгүй

Үүрэг даалгавар

  • нэвтрэх, орох тасалбар худалдах, эсвэл тасалбар цуглуулж авах,
  • тасалбар їнэн зєв эсэхийг єнгє, огноо зэргээр шалгаж їзэх,
  • ослын їеэд їзэгчдэд гарц, гарах хаалгыг заах, туслах бусад зааварчилгаа єгєх,
  • угаалгын болон амралтын єрєє, утас холбоо зэргийн байрлалыг зааж єгєх, туслах,
  • машиныг зогсоолд тавихад зааварчилгаа єгєх, машины гэмтэл, хулгай зэргээс сэргийлэх зорилгоор зогсоолын газарт эргїїл хийх,
  • эд, хєрєнгийн бїрэн бїтэн байдлыг хараж хамгаалах, халдлагад єртєх їед зааварчлагын дагуу ажиллах, холбогдох арга хэмжээ авах,
  • зогсоолын тєлбєрийг тооцоолох, тєлбєрийг їйлчлїїлэгчээс хураах,
  • биеийн тамирын заал, нийтийн халуун усанд орох газар зэрэг їйлчилгээний газрын хувцас солих єрєє, хадгалах хайрцаг, хувцасны сав зэргийг їйлчлїїлэгчид зааж єгєх, хуваарилах,
Loading...