Утас бэлтгэх, томох ээрэх машины операторч нь байгалийн утсаар нэхмэлийн утас бэлтгэх, ээрэх, томох, давхарлах, эрчлэх машин, тоног тєхєєрємжийг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ. Тэд хоёр болон їїнээс олон утсыг хооронд нь ээрч, эрчилж ус нэвтэрдэггїй илїї чанга, бат бєх, даргар нэг утас болгон ээрнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- ноосон хивсэнцрийг хєвж утас болгох машиныг ажиллуулах, хянах,
- хаягдал ноосон нэхмэлийн утсыг цэвэрлэж, хєвсийлгєн ноос болгох машиныг ажиллуулах, хянах,
- нэхмэлийн хэд хэдэн утсыг ээрч нэг тєрлийн утас, материал болгох машиныг ажиллуулах, хянах,
- нэхмэлийн утсыг цэвэрлэх, хєвсийлгєх, тугаар нь ээрэх, самнах, боож ороох эсвэл тууз болгон ороох машиныг ажиллуулах, хянах,
- хэд хэдэн татах хэрэгсэл ашиглан туг утсыг хооронд нь нийлїїлж ижил жин, зузаантай утас болгон татаж тэгшлэх татагч суурь машиныг ажиллуулах, хянах,
- татаж тэгшилсэн утсыг ээрэх, томох, дамарт ороох, утасны бат бэх чанар, жигд байдлыг сайжруулах зорилгоор давхарлаж дахин эрчлэх, ээрэх, томох машиныг ажиллуулах, хянах,
- нэхмэлийн утсыг татаж ороох, ээрэх машиныг ажиллуулах, хянах,
- татагч суурь утас ээрх машинаас гарах нэхмэлийн утсыг сулавтар татаж ээрэх машиныг ажиллуулах, хянах,
- цардуул, тос, давирхай, савантай усан холимог бэлтгэж тодорхой хугацаанд уурынд буцалцаж даавуу болон нэхмэлийн утсыг бэхжїїлэх, боловсруулалт хийх,
- ус нэвтэрдэггїй болгох зорилгоор химийн бодисоор боловсруулах,
- самнах машины бул, цилиндрийг їс, ноосноос цэвэрлэх,
- ээрэх, самнах зэрэг тєрєл бїрийн татах, эргэх булны гадаргууг шинээр бїрэх, єнгєлєх, шинэ резин болон арьсан бїрээсээр бїрэх,