Тариаланч, ногоочин

Талбайд їр тариа болон хїнсний ногоо тариалагч нь бєєний худалдаа, маркетингийн байгууллага буюу зохион байгуулалтай зах зээл дээр тогтмол зарж борлуулах буюу нийлїїлэх зорилгоор эрдэнэ шиш, бусад амуу тариа, улаан манжин, малын тэжээл, бусад їр тариа, тємс, хїнсний ногоо зэргийг тарьж ургуулах, хураан авах ажиллагааг тєлєвлєж, зохион байгуулж, гїйцэтгэнэ.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • зах зээлийн їйл ажиллагаа, нєхцлийг ажиглаж судлах, тарьж ургуулах їр тарианы тєрєл, хэмжээг тодорхойлох, їїний дагуу їйлдвэрлэлээ тєлєвлєх, уялдуулан зохицуулах,
  • хєрсийг гараар болон машинаар боловсруулах, бордоо ба єтєг цацаж тараах,
  • їр сонгох, їрслэгч суулгах,
  • хєрс боловсруулах, шилжїїлэн суулгах, ургамлыг цэвэрлэх, услагааны тоног тєхєєрємж байгуулах, ажиллуулах замаар тарьцыг тэтгэх,
  • ургамал сїйтгэгч, хортон шавьжийг устгагч хэрэглэж зэрлэг євс, хогийн ургамал, хортон шавьж, євчнийг хянах,
  • малын тэжээлийн ургамал тариалж, ургац хураах,
  • їр тариаг зарж борлуулах буюу зах зээлд нийлїїлэх зорилгоор їзэж шалгах, цэвэрлэх, ангилах, савлах, хадгалах, ачих,
  • ажлын мал арчлах, фермийн барилга, байгууламж, тоног тєхєєрємж, усан хангамжийн системийг арчлан хамгаалах,
  • бїтээгдэхїїнийг хадгалах, боловсруулалт хийх,
  • бїтээгдэхїїнийг сурталчлах, зах зээлд борлуулах, бїтээгдэхїїн, материалын худалдаа, худалдан авалт, тээвэрлэлтийг зохицуулах, фермийн їйл ажиллагаа, гїйлгээний бїртгэл хєтлєх, їнэлгээ хийх,
  • їр тарианы їйлдвэрлэл, засвар їйлчилгээний ажил, хєдєлмєрийн эрїїл ахуй, аюулгїй байдлын дїрэм, журмын талаар ажилтныг сургах, хяналт тавих, ажилтан, гэрээлэгчдийг ажилд авах, халах.
Loading...