Ойн аж ахуй, холбогдох бусад ажилтан

Ойн аж ахуй, тїїнд холбогдох ажилтан нь байгалийн болон таримал ой модыг ургуулах, хамгаалах, ашиглах ажиллагааг тєлєвлєж, зохион байгуулж, гїйцэтгэнэ.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • ойжуулах газарт їнэлгээ хийх, їрслэгч сонгох, гар багаж хэрэглэж мод суулгах, ургаж байгаа хэсгийг байгуулах, хайрлан хамгаалах,
  • таслан унагаах моднуудын байршлыг тогтоох, гарах гуалингийн хэмжээг тооцоолон гаргах,
  • ойн залуу ургацыг сийрїїлэх, мод мєчирлєх, тайрах, таслах, гуалин болгож хєрєєдєхийн тулд гинжит хєрєє, бусад цахилгаан хєрєє ажиллуулах,
  • мод унагаах газарт гуалингаас бїдїїн тоймын модон бїтээгдэхїїн гаргаж авах,
  • гуалинг багцлах, налуу руу гулсуулах, голд хєвїїлэн урсгах,
  • ойн гал тїймрийг илрїїлэхийн тулд хараа хяналт тавих, гал унтраах ажиллагаанд оролцох, гал унтраасан тухай тайлан бичих, гал унтраах тоног тєхєєрємжийг арчлан хамгаалах,
  • гар багаж, химийн бодис ашиглаж таримал ойг сэргээх, хогийн ургамал, бутыг хяналтанд авах,
  • нєхєн сэргээх талбай дээгїїр тєрєл бїрийн самнах буюу талбай янзлах тоног тєхєєрємжийг чирэх бульдозер, бусад хєдлєх механизмыг ажиллуулах, арчлах,
  • їрийн боргоцой хураах, модыг илїїц зїйлээс салгаж цэвэрлэх, мод суулгах тойм судалгаанд туслалцаа їзїїлэх, цаашдын ажиллагаанд зориулж модонд тэмдэг тавих,
  • ойн аж ахуйн арга ажиллагаанд бусад ажилтнуудыг, тїїний дотор ой аж ахуйн туслах ажилтан, операторчийг сургах, хяналт тавих.
Loading...