Ариутгагч, хортон шавьж, хогийн ургамал устгагч нь хїнсний эрїїл мэндэд аюултай эрсдлээс урьдчилан сэргийлэх, ургамал болон барилга байгууламж, орчныг сїйтгэх, хор хєнєєл учруулах хортон шавьж, жижиг амьтан, хогийн ургамал бусад сєрєг нєлєє їзїїлдэг организмыг химийн бодис ашиглан устгах, зайлуулах, орчныг ариутгах ажил эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Үүрэг даалгавар
- хортон, шавьж, хогийн ургамал устгах хор, бодис цацах тоног тєхєєрємжийг ажиллуулах,
- заавар, журмыг баримтлан, зохих орцын дагуу химийн бодис холих, найруулах,
- хортон шавьж, ургамал устгах хор хэрэглэхдээ стандарт, шаардлагад заасан гїнд , тодорхой газар нутгийг хамруулах, ингэхдээ байгаль цаг уурын нєхцєл байдал, цацах хорын тун хэмжээ, орон зайд дэгдэх, тархах явц, сєрєг нєлєє зэргийн талаархи мэдлэг, ухааныг ашиглах, тооцох,
- оготно, шоргоолж, жоом зэрэг хортон шавьж, мэрэгч амьтныг урхи, хорт хий, химийн бодис хэрэглэн устгах ,
- тодорхой заасан цэгт хорыг шууд цацах зорилгоор хаалт саадыг зайлуулах, ариутгал хийх,
- хор цацах тоног тєхєєрємжийн хор, шингэн агуулах савыг зохих найрлага бїхий химийн бодис, усаар дїїргэх, цэнэглэх,
- жигд ажиллагааг хангах їїднээс ариутгалын тоног тєхєєрємжийг тогтмол цэвэрлэх, засвар, їйлчилгээ хийх.