Аль нэг ангилалд ороогїй эрїїл мэндийн мэргэжилтэн гэдэгт дэд бїлэг 22 буюу "Эрїїл мэндийн мэргэжилтэн" гэсэн ангилалд ороогїй ажилтныг хэлнэ. Тухайлбал тавхайн эмгэг засалч, мэргэжлээс шалтгаалсан євчин судлаач зэрэг эрїїл мэндийн мэргэжилтнийг жишээлэн дурдаж болно.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- їйлчлїїлэгчийн бие, сэтгэцийн эмгэг болон эрїїл мэндийн бусад асуудлыг тодорхойлох їїднээс тэдэнтэй уулзах, оношлогоо, шинжилгээ хийх,
- гэмтэл бэртэл, євчлєл, бие, сэтгэцийн бусад євчин эмгэгийг эмчлэх тєлєвлєгєє боловсруулах, хэрэгжїїлэх,
- євчтєний эдгэрэх явц, эмчилгээний їр дїнг хянах їнэлэх, баримтжуулах, шаардлагатай тохиолдолд їйлчлїїлэгч, айл єрхийг мэргэжлийн эмч, эрїїл мэндийн бусад мэргэжилтэн, нєхєн сэргээх зэрэг эмчилгээ сувилгааны газруудад илгээх,
- гэмтэл бэртэл, євчлєл, бусад эмгэгийн улмаас учирсан функционал хязгаарлалтыг їнэлж дїгнэх, тэдгээрийг эмчлэх,
- орон гэр, ажил, амралтын газар, сургуулийн орчинд хувь хїний болон бїлэг хїмїїсийн хувьд єдєр тутмын їйл ажиллагаа, ажил їїргээ гїйцэтгэхэд таатай орчинг хэрхэн бїрдїїлэх талаар зєвлєгєє єгєх,
- хувь хїн, бїлэг хїмїїсийн хувьд биеийн ба танин мэдэхїйн хєгжил, сэтгэл хєдлєл, нийгмийн байр суурьт чиглэсэн гар урлал, бїжиг, хєдєлгєєн, дуу хєгжим зэрэгт холбогдох эмчилгээний хєтєлбєрийг тєлєвлєх, хэрэгжїїлэх,
- гэмтэл бэртэл, євчлєл, євчин эмгэгийн улмаас тавхай, шагай, хєл, бусад эрхтэнд єєрчлєлтийг эмчлэх, эмчилгээ зааж єгєх, гутал сонгох талаар зєвлєгєє єгєх, хєлийн євчнийг эмнэх, арчлах талаар зєвлєгєє єгєх,
- тавхай болон шагайн дээр жижиг мэс ажиллабар хийх.