Эрїїл мэндийн їйлчилгээний менежер

Эрїїл мэндийн їйлчилгээний менежер нь эмнэлэг, нийтийн эрїїл мэндийн байгууллагын эмнэлэг, эрїїл мэндийн їйлчилгээг тєлєвлєж, удирдан зохицуулна.

Боловсролын түвшин: Чадварлаг

Үүрэг даалгавар

  • эмчилгээ, їйлчилгээний байгууллагыг нэгдсэн удирдлага, чиглэлээр хангах,
  • эмчилгээ, сувилгаа, эмнэлгийн техник, бичиг хэргийн ба їйлчилгээ, арчилгаа тордлого хариуцсан болон бусад ажилтны ажил їйлдлийг чиглїїлэх, хянах, їнэлэх,
  • удирдсан нэгжийнхээ зорилт, хариуцлагыг тодорхойлох, їнэлгээний болон їйл ажиллагааны шалгуур їзїїлэлтийг тогтоох,
  • ажилтанг шалгаруулж авах, сургаж дадлагажуулах ажиллагааг чиглїїлэх, зохион байгуулах,
  • эмчилгээ, сувилгаа, техникийн болон захиргааны ажилтны журам, бодлого ба стандартын гїйцэтгэлийг гаргах, хэрэгжїїлэх, хянан шинжлэх,
  • нєєцийн зохистой ашиглалтыг хангах їїднээс оношлох їйл ажиллагаа, хэвтэн эмчлїїлэгчийн ор, хангамж, ажилтны болон тоног тєхєєрємж, їйлчилгээний хэрэгцээг тодорхойлох,
  • тєсвийн тєлєвлєлт, тайлан, материал хангамж, тоног тєхєєрємж, їйлчилгээний зардал зэрэг асуудлаар захиргааны їйл ажиллагаанд хяналт тавих,
  • їйлчилгээг зохицуулах їїднээс эрїїл мэнд, халамжийн їйлчилгээ эрхэлдэг бусад байгууллага, зєвлєл, хороо, санхїїжїїлэгч байгууллагуудтай хамтран ажиллах,
  • эрїїл мэнд, нийгмийн халамж їйлчилгээ, хангамжийг сайжруулах асуудлаар засаг захиргааны байгууллагад зєвлєгєє єгєх,
  • хурал, зєвлєгєєн, хэлэлцээрт байгууллагаа тєлєєлєн оролцох.
Loading...