Энэ ангиллын ажилтнууд айл єрх, орон байр зэрэг газарт насжилт, євчлєл, гэмтэл, биеийн болон оюун ухааны бусад нєхцлийн улмаас асаргаа шаардлагатай болсон хїмїїст єдєр тутмынх нь аж амьдралд хувь хувийн ердийн, хэвшмэл асаргаа, туслалцаа їзїїлнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- їйлчлїїлэгчдэд хувийн ариун цэвэр сахих, хооллох, хувцаслах, биеийн хєдєлгєєн, дасгал хийх, хїмїїстэй харилцах, холбоо барих, эм уух, хувцсаа солих зэрэг хувийн болон эмчилгээ, асаргааны хэрэгцээнд нь эрїїл мэндийн мэргэжилтний тогтоосон тєлєвлєгєєний дагуу туслах,
- євчтєнд їзїїлсэн асаргаа, биеийн байдалд нь гарсан єєрчлєлт, асаргаа эмчилгээний їр нєлєєг тэмдэглэж, бїртгэл хєтлєх, анхаарах асуудлын талаар эрїїл мэндийн буюу нийгмийн їйлчилгээний мэргэжилтэнд мэдээлэх,
- хєдєлгєєний бэрхшээлтэй євчтєний байрлалыг єєрчлєх, єргєх, тїїнийг тэргэнцрээр буюу машинаар зєєхєд туслах,
- хоол тэжээл, эрїїл ахуй, биеийн дасгал, нярайн асаргаа, тахир дутуу буюу євчний нєхцєлд дасан зохицох зэрэг асуудлаар мэдээлэл, зєвлєгєє єгєх, їйлчлїїлэгчдэд болон тэдний гэр бїлийнхэнд сэтгэл санааны дэмжлэг їзїїлэх,
- орны даавуу солих, хувцас, хоолны сав суулга угаах, амьдарч байгаа орчныг цэвэрлэх ариутгах зэргээр їйлчлїїлэгчдийн орчны эрїїл ахуйн стандартуудыг хангах,
- харилцан ярилцах, унших зїйл дуудаж єгєх зэргээр їйлчлїїлэгчдэд сэтгэл зїйн дэмжлэг їзїїлэх,
- хоол тэжээлийн шаардлага, эмчийн бичсэн тусгай хоолоор хангах їїднээс тєлєвлєх, худалдан авах, бэлтгэх, хоолоор їйлчлэх,
- шинээр тєрсєн нярай хїїхдийг асрах, эцэг эхэд нь дэмжлэг їзїїлэх,
- эмч, эрїїл мэндийн бусад мэргэжилтнїїд їйлчлїїлэгчдийг хїлээн авч уулзах хуваарийг гаргах, їйлчлїїлэгчдийг хєтєлж хїргэх, захисан зїйлийг нь биелїїлэх.