Эрдэнийн чулуу ба їнэт металлын ажилтан нь эрдэнийн чулуу, їнэт эдлэл, ёслолын буюу шашны эд зїйл, алт, мєнгє, бусад їнэт металл, їнэт чулуун эд зїйлийг їйлдвэрлэх ажлыг хийнэ. Тэрээр їнэт болон хагас їнэт чулуу, тїїний дотор їнэт эрдэнийн чулуу болон очир алмас зэргийг зїсэх, зїлгэх, єнгєлєх, суулгах ажил гїйцэтгэнэ. Мєн очир алмасыг аж їйлдвэрийн зорилгоор зїсэж, єнгєлнє.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- гоёл чимэглэлийн зїйл, єнгєт металл эдлэлийг гараар цутгах,
- хэрэв шаардлагатай бол компьютер ашиглаж шинэ гоёл чимэглэлийн зїйлийн зохиомж бїтээх, байгаа хийцийг єєрчлєх,
- металл ба эрдэнийн чулуун эдлэлийн загварыг хэвлэх, эсвэл бусад материалаар зїсэж хийх,
- їнэт чулууг буцааж суурилуулах буюу суултыг тохируулахын тулд тухайн гоёл чимэглэлийн зїйлийн суулгацыг єєрчлєх,
- хуучин гоёл чимэглэлийн зїйл буюу їнэт металл эдлэлийг зохиомж буюу зааврын дагуу засах, єєр дїрстэй болгох, хийцийг єєрчлєх,
- бєгж, хїзїїний зїїлт, энгэрийн зїї, бугуйвч зэрэг гоёл чимэглэлийн зїйлийг алт, мєнгє, цагаан алт, їнэт чулуу, хагас їнэт чулуу зэрэг материалаар хийх,
- чулууны хоорондын ялгааг тогтоох, ховор загварыг тодорхойлох, аливаа гэмтэл, доголдлыг, эсвэл їнэт чулууны їнэ цэнд нєлєєлєх шинж чанарыг илрїїлэхийн тулд поларископ, рефрактометр, микроскоп болон бусад оптик багаж ашиглан їнэт чулууны гадаргуу, дотоод бїтцийг їзэж шалгах,
- їнэт чулууг зїсэх, єнгєлєх, гоёл чимэглэлийн зїйлд суулгах,
- эрдэнийн чулуу ба їнэт металл эдлэл дээр їсэг, дїрс эсвэл гоёлын зураас сийлэх буюу товойлгон гаргах,
- луужин, хронометр зэрэг нарийн багаж хэрэгсэлд ашиглахын тулд їнэт чулуун холхивчийг зїлгэх, цоолох, єнгєлєх,
- угсарсан буюу дуусгасан бїтээгдэхїїнийг техникийн їзїїлэлтэд нийцїїлэхийн тулд єсгєгч шил буюу нарийн хэмжигч багаж ашиглан їзэж шалгах.