Сэтгїїлч нь сонин, телевиз, радио, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр мэдээ, нийтийн їйл явдлыг судлах, эрэн сурвалжлах, тайлбарлах, нэвтрїїлэх хэвлїїлэх їїрэгтэй.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- ярилцлага хийх, эрэн сурвалжлах, ажиглах зэргээр орон нутаг, їндэсний болон олон улсын хэмжээнд мэдээлэл цуглуулах, олон нийтийн арга хэмжээнд оролцох, бїртгэл, тэмдэглэл, бичгийн зїйлс хайж олох, судлах, кино болон тайзны урлагийг їзэж сонирхох,
- сонин, сэтгїїл дээр гарсан материал, радио, телевиз, вэб хуудсаар дамжуулсан мэдээ, їйл явдлыг цуглуулах, нэвтрїїлэх, олны хїртээл болгох, тайлбар хийх,
- мэдээ хїлээж авах, дїн шинжилгээ хийх, тїїний їнэн зєв байдлыг магадлах,
- улс тєрчид болон олны танил хїмїїсийг хэвлэлийн бага хуралд урих, радио, телевиз, вэбсайтаар дамжуулан ганцаарчилсан ярилцлага хийх,
- эрїїл мэнд, шинжлэх ухаан, технологи зэрэг тусгай салбаруудын хєгжлийн талаар судалгаа хийж, мэдээ бэлтгэх,
- олон нийтийн анхаарлыг татахуйц, болон анхаарлын тєвд байгаа асуудлаар тайлбар хийх, нэвтрїїлэг хийх, єєрийн болон олон нийтийн байр суурийг илэрхийлэх,
- єєрийн мэдлэг, мэдрэмж, сонин сэтгїїл, телевиз, радио, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн туршлага дээр їндэслэн уран зохиол, хєгжим, бусад урлагийн бїтээлд шїїмж бичих,
- хэвлэх материалыг сонгох, загвар, зєв бичгийн дїрэм, агуулгын хувьд їнэн зєв, хуулийн дагуу бичигдсэн эсэхийг шалгах, шаардлагатай засвар хийх,
- хэвлэлтэд єгєхийн ємнєх хувилбарыг дахин шалгуулах,
- сонин сэтгїїл, телевиз, радио болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бизнес, байгууллагуудын тухай хэвлэх материалыг сонгох, дараалуулах, хэвлэлтэнд бэлтгэх.