Газар тохижуулалтын архитекторч нь цэцэрлэгт хїрээлэн, сургууль, аж ахуйн нэгж байгууллага, зам, худалдаа їйлчилгээ, орон сууцны барилгын гадна талбайн газрын тохижуулалт, задгай орон зайн тохижуулалтыг тєлєвлєх, барилга угсралт, ашиглалт, засвар арчилалтын явцад хяналт тавих ажлыг гїйцэтгэнэ.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- газар тохижуулалтын архитектурын шинэ онол, хэрэглээний арга зїйг боловсронгуй болгох, сайжруулах,
- санал болгож буй барилга, цэцэрлэгт хїрээлэн, зам, бусад задгай орон зайн тєрєл, хэв маяг, хэмжээг тогтоох зорилгоор тухайн орон зайг судлах, захиалагч, удирдлага бусад оролцогчдод зєвлєх,
- тухайн газарт оршин суугчдын хїсэлт, газар зїйн болоод экологийн онцлог, газрын тогтоц, хєрс, ургамал зїй, гидрологи, харагдах шинж, хїний гараар бїтээн байгуулсан бїтээц зэргийн мэдээллийг судлах, газрыг хэрхэн ашиглах боломж, барьж байгуулахад анхаарах асуудал, хїрээлэн буй орчинд учруулах нєлєєллийн талаарх судалгаа дїгнэлт гаргах,
- газар ашиглах тайлан бэлтгэх, тїїнд талбайн тєлєвлєлт, ажлын зураг, тодорхойлолт, їнэлгээг бэлтгэх, байршлыг тусгасан нарийвчилсан мэдээлэл тухайлбал газрын загварчлал, барилгын, гадна тохижилт, зїлэгжїїлэлт, орц, гарц зэргийг тусгах,
- барилга угсралтын ажилд хэрэглэх, эсхїл тендер зарлахад ашиглах техникийн тодорхойлолт, гэрээний баримт бичгийг бэлтгэх,
- тєсєл нь хэв маяг, єртєг, хугацааны хувьд хэрэгжих боломж, хууль тогтоомжийн шаардлагад нийцэх эсэх талаар дїгнэлт гаргах,
- гадна орчны байдал, бусад хамааралтай барилга байгууламжтай холбоотой асуудлыг шийдвэрлэх оновчтой аргыг тогтоох, шаардлагатай зураг тєсєл, тєлєвлєлт, ажлын зургийг гаргах, зєвєлгєє єгєх,
- техникийн норм, нормативийн шаардлага, чанарын стандартад нийцїїлэн барилга угсралтын болон засварын ажлыг хянах,
- бусад холбогдох мэргэжилтнїїдтэй газар тохижилтын асуудлаар зєвлєлдєх.