Эмчилгээ, хиймэл шїдний техникч

Эмчилгээ, хиймэл шїдний техникч нь хиймэл шїдний хэв гаргах, цутгах, тааруулах, тїїнчлэн бусад протез, ортопедын хэрэгслийн засвар, їйлчилгээ хийх зэрэг ажлыг эмч, эмнэлгийн мэргэжилтний заавраар стандарт шаардлагын дагуу хийж гїйцэтгэнэ.

Боловсролын түвшин: Чадварлаг

Үүрэг даалгавар

  • євчтєн эмчийн їзлэгт ороход нь туслах, шаардлагатай багаж хэрэгслэлийг тодорхойлох, хэмжээ авч, тааруулах,
  • биеийн болон шїдний гэмтэл, согогыг засах, олон тєрлийн протез, ортопед хэрэгслэл хийх, засах,
  • євчтєнд тохирох протезыг эмч, эмнэлэгийн мэргэжилтэнтэй ярилцаж, зєвлєлдєх, эмчид туслах,
  • протез, ортопедын їйлдвэрлэсэн газар, ашиглаж хийсэн материал, тусгай зориулалт, хэрэглэх зааврын талаар їйлчлїїлэгч нарт тайлбар, зєвлєгєє єгєх,
  • євчтний их бие, їе мєч, ам, шїд зэргээс хэмжээ авч, эмчилгээнд хэрэглэгдэх материал, багаж хэрэгслэлийг бэлтгэх, хэв цутгах,
  • хуванцар, тємєр, савх зэрэг материал ашиглан эмчийн заавар, холбогдох стандарт шаардлагын дагуу протезын загвар гаргах, хийх,
  • протез, ортопедыг хєгжлийн бэрхшээлтэй хїнд тааруулж, протез таарсан эсэх, ая тухтай байдлыг шалгах, зохих хэмжээнд хєдєлгєєнд орж, биед зохицож байгаа эсэхийг шалгах,
  • протез, ортопедыг зааврын дагуу засварлах.
Loading...