Ангийн їс, арьс, шир боловсруулагч нь мал, амьтны арьс шир, нэхийг ариутгах, тайрах, хусах, цэвэрлэх, элдэх, идээлэх, єнгє оруулах, зїлгэх, єнгєлєх зэргээр боловсруулж, хувцас болон бусад бїтээгдэхїїн хийх зориулалтаар савхи, нэхий, їслэг эдлэл хийх зэрэг ажил эрхэлнэ. Арьс ширийг эцсийн бїтээгдэхїїн болгон боловсруулах шатуудад мэргэшлийн "ур чадвар" ихээр шаардана.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- арьс, шир нэхийг єнгє, зїс, хэмжээ, талбайн гарцаар нь арьс ширэн тїїхий эдийг стандартын дагуу ангилан ялгаж, жин болон талбайг тодорхойлж, чанар байдлыг шалгаж, зэрэглэл зэрэглэл тогтоох,
- технологийн дагуу арьс ширийг цэвэрлээд, стандартын дагуу чанар хамгаалалт болон халдваргїйтгэл, ариутгалыг хийх, арьс, шир, нэхий цэвэрлэх, зєєлрїїлэх зорилгоор мах, єєх, шар мах, хальснаас нь салгах, хусах,
- мал, амьтны арьс ширийг тєрєл бїрийн бїтээгдэхїїн хийхэд зориулж, зориулалтын багаж хэрэгсэл, тоног тєхєєрємж ашиглан угааж дэвтээх, кальцийн исэлтэй усанд дэвтээсэн арьс, шир, нэхийг їс, ноосноос нь салгах,
- арьс шир, нэхийг давслаж боловсруулах, чийглэх,
- арьс, шир, нэхийн урт їсийг тэгшлэх, хайчлах, тайрах, арлах, їлдсэн їсийг єєлєх,
- арьс, шир, нэхийг боловсруулан єнгє, зїсийг сайжруулах, байгалийн єнгє зїсийг нь сэргээх,
- арьс, шир, нэхий боловсруулах зориулалтын уусмал, хандыг бэлтгэх,
- идээлэх уусмалаар арьс, шир, нэхийг боловсруулж савхи хийх,
- їслэг материал, ноосыг будах, байгалийн єнгє зїсийг сэргээх,
- нойтон арьс, шир, савхийг дэлгэх їрчлээ хуниасыг арилгах, арьс, савхины зэрэглэлийг тогтоох,
- савхи будах, хээлэх,
- боловсруулсан арьсыг татах, сунгах, тэлэх, тэгшлэх,
- савхийг тосон болон химийн аргаар боловсруулж хатаах, тос химийн бодисыг багсаар жигд тїрхэж байгалийн аргаар хатаах,