Хїмїїний нєєц, ажил, мэргэжлийн зєвлєгєє єгєгч мэргэжилтэн нь ажилтан шалгаруулж авах, хєгжїїлэх, ажил, мэргэжлийн шинжилгээ хийх, мэргэжлийн чиг олгох зєвлєгєє єгєх зэрэг хїмїїний нєєцийн бодлоготой холбоотой мэргэжлийн бизнес їйлчилгээ їзїїлнэ.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Үүрэг даалгавар
- Ажилтныг шалгаруулж авах, хуваарилах, сургах, дэвшїїлэх, цалин хєлс, урамшил олгох, ажилтан-удирдлагын хоорондын харилцаа зэрэг хїмїїний нєєцийн бодлоготой холбоотой асуудлаар ажил їїрэг гїйцэтгэж, зєвлєгєє єгєх,
- Ажилтан болон дунд, дээд шатны удирдлагатай ярилцлага хийх зэргээр байгаа ажлын байрны їїрэг, хуваарийг судлах, шинжлэх, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан тухайн албан тушаал, ажлын байр, ажил мэргэжлийн тодорхойлолтыг боловсруулах,
- Ажил, мэргэжлийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, їндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолтын системээр ажиллах,
- Боловсон хїчний удирдлага, ажиллах хїчний судалгаа, тєлєвлєгєє, сургалт болон ажил, мэргэжлийн мэдээлэл, мэргэжлийн баримжаа зэрэг ажлын байр, ажил, мэргэжлийн судалгааны асуудлаар ажиллах, тэрчлэн дээр дурдсан сэдвээр зєвлєгєє єгєх,
- Хєдєлмєр эрхлэх болон мэргэжил сонгох, алба дэвших боломж, цаашдын сургалт, боловсролын асуудал (карьерын)-аар хувь хїмїїст зєвлєгєє єгєх.