Нєхєн сэргээх эмчилгээний эмч

Нєхєн сэргээх эмчилгээний эмч нь хїний биеийн хєдєлгєєний функцыг сэргээх, сайжруулах, євчин, зовиур намдаах, биеийн гэмтэл, євчин, бусад согогийг эмчлэх, сэргийлэхэд чиглэсэн нєхєн сэргээх хєтєлбєрийг їнэлэх, тєлєвлєх, хэрэгжїїлэх їїрэгтэй. Тэд хєдєлгєєн, хэт авиа, дулаан, лазер, бусад техник ашиглан тєрєл бїрийн нєхєн сэргээх эмчилгээ хийнэ.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • їйлчлїїлэгчийн бие байдлыг їнэлэн дїгнэхийн тулд булчин, мэдрэл, холбоос хэсгийг болон функц чадавхийг сорьж шалгах ажиллагааг удирдана,
  • биеийн євчин намдаах, булчин хєгжїїлэх, зїрх судас, амьсгалын ажиллагааг сайжруулах, їе мєчний хєдєлгєєнийг сайжруулах, тэнцвэр, баримжааг хадгалах їїднээс їйлчлїїлэгчтэй эмчилгээний чиглэл, хєтєлбєрийг тохирох, эмчилгээг тєлєвлєх,
  • їйлчлїїлэгч дасгал хийлгэх, дулаан, хїйтэн эмчилгээ, бариа засал, ховсдолт, ус, цахилгаанаар эмчлэх, нил ягаан, хэт улаан туяагаар болон хэт авиагаар эмчлэх талаар зааж бичих, хэрэгжїїлэх, эмчилгээний явцыг хянах,
  • эмнэлгээс гадуурх эмчилгээний талаар їйлчлїїлэгч, гэр бїлд зааварчилгаа єгєх,
  • їйлчлїїлэгчийн эрїїл мэндийн байдал, эмчилгээний їр дїнг эмнэлгийн бїртгэл мэдээний системд оруулах, їргэлжилсэн, бїрэн эмчилгээ хийх їїднээс эрїїл мэндийн бусад мэргэжилтэнтэй харилцан мэдээлэл солилцох,
  • нийтлэг євчин, эмгэгийг илрїїлэх, сэргийлэх хєтєлбєр боловсруулах, хэрэгжїїлэх,
  • нєхєн сэргээх эмчилгээний туслах болон бусад ажилтны ажлыг хянах.
Loading...