Хуванцар бїтээгдэхїїний машины операторч нь хуванцар материал, холимогийг орц, нормын дагуу холих, зуурах болон тєрєл бїрийн хуванцар бїтээгдэхїїн їйлдвэрлэх машиныг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Үүрэг даалгавар
- хуванцрын бїрэлдэхїїн материал, холимогийг холих, зуурах машиныг ажиллуулах, хянах,
- хэвлэх, цутгах, шахах, їлээх, зїсэх болон бусад аргаар хуванцар материалыг хэвэнд оруулах машиныг ажиллуулах, хянах,
- хуванцар болон хуванцарын холимог материалыг їелїїлэн наах болон шилэн хуванцар хийх машиныг ажиллуулах, хянах,
- бїрээсгїй утас, цахилгааны утас, кабель болон бусад дамжуулагч утсыг хуванцараар бїрэх,
- бїтээгдэхїїн, гарцыг єгєгдсєн шаардлага, техникийн їзїїлэлтэд нийцэж байгаа эсэх, доголдол, алдаа, гажуудлыг шалгах,
- хаягдал хуванцар материалыг дахин боловсруулах,
- хиймэл нїд, харааны линз (контакт линз)-ний диск, раам болон хиймэл хуванцар ортопед хэрэглэлийн хуванцар эд анги, бїрээс, гадаргуу, хїрээ хийх.