Цагдаагийн байцаагч, мєрдєн байцаагч нь гэмт хэрэгтэй холбогдсон баримт, нєхцєл байдлыг судлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, иргэний їйлдэл, эс їйлдлийн талаар мэдээлэл олох, баталж нотлох ажлыг эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Чадварлаг
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэгтнийг илрїїлэх зорилгоор гарсан гэмт хэргийн талаарх мэдээллийн эх сурвалжийг олох, сэжигтэн болон гэрч мєн холбогдох бусад хїмїїстэй холбоо тогтоох,
- нотлох баримт олох зорилгоор гэмт хэргийн шинжтэй байж болзошгїй, сэжиглэсэн їйлдэл, їйл явдал, нєхцєл байдлын талаар судалгаа явуулах,
- аж ахуйн нэгж байгууллагын бараа, бэлэн мєнгє, мэдээлэл болон хулгайд єртєж болзошгїй эд хєрєнгє тїїнчлэн худалдан авагч, ажилтны зїгээс хууль бус їйлдэл гаргаж болзошгїй магадлал єндєртэй нєхцєл байдлыг судалж мєрдєх,
- хуулийн байгууллага, їйлчлїїлэгчдийн ємнєєс байгууллага, болон иргэнтэй холбоо бїхий бусад асуудлыг судлах,
- албан ёсны зєвшєєрлєєр баривчлах буюу баривчлахад туслах,
- мєрдєх їйл ажиллагааны їр дїнгийн талаар шїїх хурал дээр гэрчийн мэдїїлэг єгєх буюу удирдлага, їйлчлїїлэгчдэд мэдээлэх зэрэг багтана.