Ваар, шавар эдлэл хийгч, тїїнд холбогдох мэргэжлийн ажилтан нь шавар, шаазан эдлэл, ариун цэврийн эдлэл, тоосго, керамик эдлэл, зїлгэх хїрд зэргийг гараар буюу машинаар хийнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- ваар, шавар сав ба шаазан эд зїйл хийх,
- шавар буюу пластир хэв хийх,
- хэрэглэгчийн шаардлагыг мэдэхийн тулд техникийн зургийг унших,
- эргэгч хїрдэн дээр шаварыг гараар дунд нь болон гадна, дотор талд нь дарах замаар дурын дїрс ба хэмжээтэй шавар эдлэл їїсгэж хийх,
- шавар материал єргєсєх болон хана нь нимгэрэхийг мэдрэхийн хэрээр хїрдний эргэх хурдыг тааруулах,
- аяга, жижиг аяга, таваг, дийз зэрэг керамик эдлэл хийхийн тулд зориулалтын машин ажиллуулах,
- ваар ба шаврыг хэвэн дээр буюу хэвэн дотор хийх, холих, шахах, зїсэх тээрмийн удирдлагыг тохируулж тавих,
- резинэн зїлгїїр, нойтон резин ашиглаж хийж дууссан эдлэлийн гадаргууг жигд болгож єнгєлєх,
- арзгар хольцыг гараар буюу машинаар шахан хэв оруулж, хїрдэн зїлгїїр хийх,
- хийж дуусгасан эдлэлийг шалгаж, гологдол байгаа эсэхийг харах, хэмжигч багаж, эх загвар ашиглан эдлэлийн дїрс, хэмжээ таарч байгаа эсэхийг шалгах,
- хийсэн эдлэлийг борлуулах буюу їзэсгэлэнд тавихаар бэлтгэх, бїтээгдэхїїний борлуулалт, їзэсгэлэнгийн ажлыг хєнгєвчлєхийн тулд жижиглэнгийн худалдаа, ваар, шавар эдлэл, урлагийн болон бусад сїлжээний хїмїїстэй харилцаа холбоотой байх.