Нарийн хийцтэй багаж їйлдвэрлэгч, засварчин

Нарийн хийцтэй багаж їйлдвэрлэгч, засварчин нь механик бугуйн цаг, ширээний ба ханын цаг, усан онгоцны, цаг уурын, хараа, дуран авайн, мэс заслын болон бусад нарийн багаж хэрэгсэл, тоног тєхєєрємжийг хийх, тохиргоо хийх, засах, засвар їйлчилгээ хийх, тохируулах, суурилуулах ба тэдгээрийг зєв ажилладаг болгох ажлыг хийнэ.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • бугуйн, ширээний, ханын цаг зэрэг цаг хугацаа заагч багаж, хэрэгслийн механизмыг засах, цэвэрлэх, тохируулах,
  • тойрог хэмжих багаж, цагийн хэмнэл їзэгч, чимхїїр зэргийг ашиглаж цаг тохируулах,
  • уусгагч бодис, цаг цэвэрлэгч хэт авианы буюу механик машин хэрэглэж, цагны эд ангийг цэвэрлэх, зайлах, хатаах,
  • цахим багаж ашиглаж цагны заалт, ажиллагааг турших,
  • гэмтэлтэй эд ангийг олох болон стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд метр, хэмжигч багаж, заалт, бусад бичих буюу хянах багаж хэрэгслийн заалтыг туршиж їзэх,
  • гар багаж, компьютер, цахим тоног тєхєєрємж ашиглаж багаж хэрэгсэл буюу жинлїїрийн заалтыг шалгаж, тохируулах,
  • гэмтлийг олж тогтоохын тулд эд ангиуд болон холбоосыг їзэж шалгах, механизмыг ажиллуулж їзэх,
  • барометр, хяналтын хавхлаг, гироскоп, чийг хэмжигч, хурд хэмжигч, эргэлт хэмжигч, температур баригч зэрэг багаж хэрэгсэл, тоног тєхєєрємжийг угсрах,
  • хїчдэл хэмжигч, їелзлэл хэмжигч, гуурсан шалгагч болон бусад шалгалт, шинжилгээний багаж, хэрэгслийг ашиглаж электрон, цаг уурын меркуриал, анероид болон бусад тєрлийн багаж, хэрэгслийг шалгах,
  • шураг, антенн, тавиур, дохионы гэрэл, удирдлагын самбар, удирдлагын кабель, цахилгааны утас, бусад цахилгаан болон механик тоног тєхєєрємжийг тохируулах, засах,
  • микроскоп, телескоп, теодолит, секстант зэрэг хараа зїй, дуран авайн багаж, хэрэгслийг засах, тохируулах, бэлэн болгох,
  • угсарсан багаж хэрэгслїїд нь заасан техникийн їзїїлэлтэд нийцэж байгаа эсэхийг шалгах, тэдгээрийн ажиллагааны стандартыг хангах.
Loading...