Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн нь тухайн байгууллага, тїїний бїтээгдэхїїн їйлчилгээ, нийгэмд эзлэх байр суурийн талаар эерэг ойлголт тєрїїлэх зорилго бїхий мэдээлэл, харилцааны стратегийг тєлєвлєх, боловсруулах, хэрэгжїїлэх, їнэлэх їїрэгтэй.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- Сурталчилгаа, мэдээлэл, харилцааны стратегийг боловсруулах, зохион байгуулах,
- Тухайн байгууллагын бодлого, хєтєлбєрт болон практик амьдралд тулгарч буй бэрхшээлийн талаар удирдлагатайгаа ярилцаж, мэдээлэл, хэвлэлийн мэдээ зэргийг бэлтгэх, тїїнд хяналт тавих,
- Олон нийтийн санал бодлын талаар судалгаа хийж, їр дїнд нь шинжилгээ хийх, олон нийттэй харилцах, сурталчилах кампанит ажлуудыг тєлєвлєх,
- Тусгай арга хэмжээ, семинар, хєгжєєнт хєтєлбєр, уралдаан, нийгмийн арга хэмжээ зэрэг нэр хїнд, єргємжлєлийн арга хэмжээ зохион байгуулж тухайн байгууллагыг сурталчлах,
- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байгууллагаа тєлєєлєн ярилцлага єгєх,
- Байгууллагыг сурталчлах зорилго бїхий бизнес, нийгэм, бусад арга хэмжээнд оролцох,
- Фото зураг зэрэг їзїїлэн таниулах материалыг захиалах, олж авах,
- Сурталчилгааг боловсруулсан зохиогч, фото зурагчин, зураач болон сурталчилгаа хийх бусад хїмїїсийн ирїїлсэн материалыг судлах, сонгох.