Хамгаалалтын албаны ажилтан нь байгууллагын ємч хєрєнгийг хулгайч, хорлон сїйтгэх явдлаас хамгаална. Тэрээр байгууллагад нэвтрэн орох, гарах хэсгийг хяналтандаа байлгаж, байгууллагын дотоодод аюулгїй байдлын талаарх нийтэд хамаарах дїрэм журмын хэрэгжилтийг хангуулна.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- байгууллагад зєвшєєрєлгїй нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цонх, хаалгыг шалгах, эргэж тойрч байх,
- байгууллагад нэвтрэх дотоодын ажилтны болон гадны хїний бичиг баримтыг шалгах, гарч, орж байгаа хїмїїст хяналт тавих,
- дэг журмыг сахиулах, хулгайч, хорлон сїйтгэх ажиллагаанаас байгууллагын эд хєрєнгийг хамгаалах, дїрэм журмын хэрэгжилтийг хангуулахын тулд, гадны зочид, иргэнд шаардлага тавих,
- дохиоллын ажиллагааг шалгах, дохиолол илэрмэгц шалтгааныг тогтоох, уг їйл явдлаас хамаарч хянан шалгагч, цагдаа, гал сєнєєгч зэрэг аль нэг холбогдох газарт мэдэгдэх,
- онгоцны буудал дээр зорчигч болон тэдний ачаа тээшинд аюулгїй байдлын шалгалт хийх,
- жижиглэн худалдаа эрхлэгч, автомат мєнгєний машин, банкинд мєнгє хїргэхэд аюулгїй байдлыг хангах зэрэг багтана.