Оёдолчин, хатгамалчин бусад холбогдох ажилтан нь хувцас, бээлий, бусад даавуу, їслэг эдлэл, арьс, савхи болон бусад материалаар хийсэн бїтээгдэхїїнийг нийлїїлж оёх, засварлах, шинэчлэх, чимэглэх, майхан, асар, далбаа, бїхээг, саравч хийх зэрэг ажил эрхэлнэ. Зїї, утас ашиглан ихэвчлэн гараар ажиллах бєгєєд зарим ажлыг оёдлын машин ашиглан хийнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Үүрэг даалгавар
- хувцас болон бусад зїйлийн гэмтсэн, эвдэрсэн хэсгїїдийг тохирсон утас, зїї ашиглан гараар засварлах,
- засах, єєрчлєх хувцас, бїтээгдэхїїний оёдол, утсыг хутга болон зїсэх, таслах багаж ашиглан ханзлах,
- єгєдсєн їзїїлэлт, єнгє, шаардлагын дагуу тохирох утас сонгох, эсвэл нєхєж засах хувцас бїтээгдэхїїний єнгєнд тохируулж утсыг єнгєнд оруулах,
- утас зїї ашиглан бїтээгдэхїїний гэмтэлтэй хэсгийг нєхєх, засах, нїхлэгдсэн, урагдсан, цоорсон хэсгийг нєхєх,
- дэгээ ашиглан зангилааг хувцасны дотор талруу нь татаж оруулах
- нєхсєн, сэлбэсэн хэсгийг хувцасны хээ, загвартай нийцїїлэн хайчаар зах, эмжээрийг єєлєх,
- зїї, єнгийн утас ашиглан хэвлэж буулгасан хээ, дардасын хїрээгээр чимэглэлийн хээ, дизайн оруулан оёх,
- зїї, єнгийн утас ашиглан хувцсан дээр гараар болон машинаар чимэглэлийн хатгамал хатгах,
- арьс, шир, савхи, гутлын материалыг оёдол хийхэд зориулан усаар зєєллєх, дэвтээх,
- малгай, бусад тєрлийн ємсгєлд чимэглэлийн оёдол оёх, наах,
- шїхрийн араг, мєчирт бїрхїїлийг гараар оёх, араг мєчир болон тєгсгєл хэсэгт нь бэхлэж оёх, эвхсэн їеэд нь баглах туузыг оёх,
- зузаан материал, зотон даавуу зэрэг ижил тєстэй материалыг нийлїїлж оёх зэргээр майхан, асар, далбаа, бїхээг, бїрээс, саравч зэргийг хийх,