Хангамж, тїгээлтийн албаны адилтгах бусад менежер нь бараа таваарын хангамж, тээвэрлэлт, хадгалалт болон тїгээлттэй холбоотой ажлыг тєлєвлєх, удирдах, зохицуулах асуудлыг эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Чадварлаг
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- бараа таваарын худалдан авалт, хадгалалт, хуваарилалтын стратегийн тєлєвлєлтийн ажлыг эрхлэх, хэрэгжїїлэх, хяналт тавих
- хэрэгцээтэй барааны нийтїїлэлтийг хамгийн бага зардлаар авах тєлєвлєгєєг боловсруулж хэрэгжїїлэх
- худалдааны гэрээ байгуулах, худалдан авч буй бараа таваарын чанарыг шалгах, бараа нийлїїлэгчидтэй їнийн талаар харилцан тохирох
- хангамжийн шаардлагад нийцїїлж, эд хогшлын бїртгэлийн системийг хянаж шалгах
- бараа таваарын тээвэрлэлтийн стандарт шаардлагатай холбоотой бусад хэлтэс болон їйлчлїїлэгчтэй харилцан холбоотой ажиллах
- худалдан авах, хадгалалт болон хуваарилалтын ажлын бїртгэл хєтлєлт, тїїнд хяналт тавих
- зардлын тєсєв тогтоож хянах, нєєцийг зохистой ашиглах
- захиргаа, удирдлагатай холбогдох асуудлыг удирдан зохион байгуулах
- єдєр тутмын їйл ажиллагааг тєлєвлєх, удирдан зохион байгуулах
- боловсон хїчний сонголт, сургалтын ажлын їїргийн биелэлтэнд хяналт тавих
- холбогдох хууль тогтоомж, дїрэм, журмыг хэрэгжїїлэхэд анхаарах.