Аль нэг ангилалд ороогїй багшлах бусад мэргэжилтэн

Аль нэгэн ангилалд ороогїй багшлах бусад мэргэжилд дэд бїлэг 23 буюу "Багшлах мэргэжил" гэсэн ангилалд ороогїй мэргэжил багтана. Жишээлбэл гадаад хэл, урлагаас єєр хувиараа сургалт явуулдаг, оюутан сурагчдад боловсролын асуудлаар зєвлєгєє єгдєг багш хамаарна.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • оюутан, сурагчдын чадварыг їнэлэх, хэрэгцээг тодорхойлох,
  • хичээл, семинарын хєтєлбєр тєлєвлєх, бэлтгэх, бїлэг болон хувь хїмїїст хичээл заах,
  • сурч байгаа чиглэлийн онол, ухагдахууны талаар сургалтын материал бэлтгэх, танилцуулах,
  • сурч байгаа чиглэлээр зааварчилгаа єгєх, практик дээр їзїїлэх,
  • оюутан, сурагчдын чадвар, сонирхол, авьяаст нийцїїлэн даалгавар єгєх,
  • оюутан, сурагчдыг їнэлэх, зєвлєгєє єгєх, шїїмжлэх, урамшуулах,
  • сургалтын хєтєлбєр, агуулга, сургалтын материал, арга барилыг шинэчлэх,
  • оюутан, сурагчдыг шалгалт, їнэлгээ єгєхєд бэлтгэх,
  • оюутан, сурагчдад боловсролын асуудлууд болох сургалтын хєтєлбєр, хичээл сонгох, хичээлийн хуваарь тохирох, сургуульдаа дасан зохицох, сургууль завсарлах, сурах арга барил, хэтийн ажил мэргэжлээ тєлєвлєх зэрэг асуудлаар зєвлєгєє єгєх,
  • оюутан сурагчдын хичээл, сурлагад нєлєєлж буй хувийн, нийгмийн ба сахилга батын асуудлыг зохицуулах, ухамсарлахад туслалцаа їзїїлэх,
  • оюутан сурагчдыг дараагийн шатны боловсролд бэлдэхийн тулд сургалтын цаашдын боломжуудыг судлуулах, їїрэг даалгавар єгєх.
Loading...