Нэхэх, сїлжих машины операторч

Сїлжих, нэхэх машины операторч нь нэхмэлийн утас боловсруулж даавуу, олс, хивс, їйлдвэрийн даавуу, сїлжмэл хувцас, эд зїйл, хєнжил, бусад даавуун материал їйлдвэрлэх, нэхмэл буюу сїлжмэл бїтээгдэхїїн нэхэх, сїлжих машиныг суурилуулах, ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • тусгайлсан хээ, загварын хувцас нэхэх автомат, ажиллагаатай нэхмэлийн машин суурилуулах , ажиллуулах,
  • нэхэх, сїлжих болон бусад машины зїї, дамар, чиг заагчид утас, нэхмэлийн утас, даавуу зэргийг сївлэх, бэхлэх,
  • хатуу, єєдєс зэрэг гологдол утсаар тєрєл бїрийн єнгє загвартай хивс, хивсэнцэр нэхэх нэхмэлийн суурь машин ажиллуулах,
  • тодорхой давтамжаар утсыг хооронд хэрээслэж, зангидан тор, сїлжээс їїсгэх суурь машин ажиллуулах, хянах,
  • хатгaмал хийх, чимэх, шаглаж оёх болон олон давхар материалыг эмжих, хэрж оёх, нэхмэл бараа, хєнжил, гудасны бїрээс зэрэг бїтээгдэхїїн хийх олон зїї бїхий том оврын автомат машин ажиллуулах, хянах,
  • хээ гаргах автомат удирдлага бїхий оёдолгїй битїї хоолой гарган тойргоор нэхэх машиныг ажиллуулах,
  • хєл, тавхайн хэлбэр бїхий сїлжмэл оймс зэрэг бїтээгдэхїїн нэхэх машиныг ажиллуулах, хянах,
  • оймсны єсгий, єлмий хэсгийг шилбэ болон тойргоор хоолой гаргаж нэхсэн хэсэгт залгаж оёх машин ажиллуулах,
  • оймсны хуруу хэсгийн їзїїрийг оёх машин ажиллуулах, хянах,
  • хїссэн хээ, загвараар гогцоо зангидах, чимэглэх зэрэг дэгээ зїїгээр нэхэх машин ажиллуулах, хянах,
  • нэхмэлийн суурь машины механик болон бусад эвдрэл, гэмтэл, зогсолтын шалтгааныг шалгаж тогтоох,
  • элэгдсэн, гажсан зїї болон бусад эд ангийг солих, засварлах,
  • тосолгооны багаж ашиглан машин, тоног тєхєєрємжийг цэвэрлэх, тослох.
Loading...