Байшин арчлагч нь орон сууц, зочид буудал, сїм хийд зэрэг байр, байшинг арчлах, тэдгээрийг болон хамаарах талбайг нь цэвэр, эмх цэгцтэй байлгах їїрэг гїйцэтгэнэ. Тухайн байшингийн хэмжээ, шинж чанараас хамаарч, тэрээр бусад ажилтан, гэрээлэгчдэд хяналт тавьж болно.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Үүрэг даалгавар
- цэвэрлэгч, аж ахуй, байшингийн засвар їйлчилгээ хариуцсан ажилтан ба гэрээлэгчдийн ажилд хяналт тавих,
- байшингийн дотор талын цэвэрлэгээ, засал, энгийн засвар, засвар їйлчилгээнд оролцох,
- халуун, хїйтэн ус єгєх нєхцлийг бїрдїїлэх їїднээс зуух, бойлерийг харж хандах,
- тїрээслэгчид болон зочдыг харж, хэт дуу чимээ гаргуулахгїй, эд зїйл эвдлїїлэхгїй байх талаар анхаарч зохицуулах,
- тїр эзгїй байгаа тїрээслэгчдийн ємнєєс шуудан, илгээмж хїлээн авах, эсвэл утсаар асуусан хїмїїст мэдээлэл єгєх зэргээр жижиг тус хїргэж байх,
- томоохон засвар хийх шаардлага їїсвэл байшингийн эзэн болон удирдлагад мэдээлэх,
- аюулгїй байдлыг хангах їїднээс байр, байшинд эргїїл хийх,
- бїртгэлийн маягт бєглєх, байрны дїрмийн хувийг тїрээслэгчид єгєх.