Сургуулийн ємнєх боловсролын багш нь сургалтын чанартай юмуу тоглоом тоглуулах арга хэлбэрээр сургуулийн ємнєх насны хїїхдийн бие оюуны хєгжлийг дэмжих їйл ажиллагааг мэргэшлийн тєвшинд эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- хїїхдийн хєдєлгєєний чадвар, хамтран ажиллах болон нийгэм олонтой харилцах дадлага итгэл, харилцан ойлгоцыг дэмжихэд чиглэсэн ганцаарчилсан, бїлгийн хэмжээнд явуулах їйл ажиллагааг тєлєвлєх, зохион байгуулах,
- їлгэр ярих, дїрд тоглох, дуу дуулах, холбоо їгс, албан бус яриа, асуулт хариулт явуулах зэргээр хїїхдийн хэл ярианы хєгжлийг дэмжих,
- хїїхдїїдийг урлаг уран сайхан, жїжиглэл, дуу хєгжим, биеийн тамирын арга хэмжээнд оролцуулж єєрийгєє илэрхийлэх ажиллагаанд дадлагажуулах,
- сурагчдын сурлагыг тодорхойлох, тэдний хєгжил, сэтгэл хєдєлгєєн, эрїїл мэндтэй холбоотой асуудлаар эцэг эхтэй зєвлєлдєх,
- хїїхдїїдийн хоол тэжээл, эрїїл мэнд, аюулгїй байдлын хэрэгцээг ажиглах, їнэлэх, хєгжлийн явцад нь тулгарах асуудлыг олж илрїїлэх,
- аюулгїй байдлыг ханган хїїхдїїдийн їйл хєдєлгєєнийг хянах, зєрчлий нь шийдвэрлэх,
- зєв хооллох, хувцаслах, ариун цэврийн дэг журамд суралцуулах,
- эцэг эх, сурган хїмїїжїїлэгч нартай хїїхдийн єсєлт хєгжил, асуудал бэрхшээлийн талаар ярилцах, нэмэлт сургалтанд хамруулах шаардлагыг тодорхойлох,
- баганасныхїїхдїїдтэйажилладагїйлчилгээнийбусадбайгууллагатай харилцаа тогтоох, хамтран ажиллах.