Нийгмийн (мэргэшсэн) ажилтан, зєвлєгєє єгєгч мэргэжилтэн

Нийгмийн мэргэшсэн ажилтан, зєвлєгєє єгєгч мэргэжилтэн нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хїнд нийгмийн халамжийн їйлчилгээ їзїїлэх ажлыг мэргэшлийн їндсэн дээр зохион байгуулж, гїйцэтгэнэ. Гэр бїл, нийгмийн бїлэг, иргэн амьжиргааны чадавхыг дээшлїїлэхэд нь тохиолдож буй бэрхшээлийг даван туулах талаар мэргэжил, арга зїйн зєвлєгєє єгнє. Їйлчлїїлэгчиддээ ажилгїйдэл, ядуурал, хєгжлийн бэрхшээл, донтолт, эрїїгийн хэрэг, гэр бїлийн болон бусад бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь сэтгэлзїйн дэмжлэг їзїїлэх, санхїїгийн эх їїсвэртэй холбож єгєх, бие эрхтний болон оюуны чадавхыг хєгжїїлэхэд нь туслалцаа їзїїлнэ. Нийгмийн хамгааллын туслах ажилтны ажлыг мэргэжил арга зїйн удирдамжаар хангаж, хянана.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • хувь хїн, гэр бїл, хамт олонтой ярилцлага хийж, тэдний нєхцєл байдал, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлж, улмаар ямар тєрлийн їйлчилгээ шаардлагатай болохыг єрх, иргэнээр тогтоох,
  • їйлчлїїлэгчийн нєхцєл байдлыг судалж їзэх, улмаар асуудлыг шийдвэрлэх боломжуудыг тодорхойлох, шийдвэрлїїлэх,
  • шїїх, хууль журмын дагуу хэргийн бїртгэл тайланг бэлтгэх, нэгтгэх,
  • зєвлєгєє єгєх, эмчилгээ хийх, зуучлах їйлчилгээ їзїїлэх, нийгэм хувь хїний бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай чадвар, сэтгэлийн тэнхээ олоход нь туслах зорилгоор бїлгээр ярилцлага зохион байгуулж, мэргэжил, арга зїйн туслалцаа їзїїлэх,
  • їйлчлїїлэгчдээ зориулж хямралаас гарахад нь туслах, хєтєлбєр боловсруулж хэрэгжїїлэх, санхїї, хууль эрх зїйн туслалцаа їзїїлэх, орон байр, эмнэлгийн зэрэг їйлчилгээг санал болгож буй бусад байгууллагуудтай холбож єгєх,
  • хїїхэд болон бусад эрсдэлт бїлгийн хїмїїсийг хїчирхийлэл, хараа хяналтгїй байдлаас сэргийлэх, тэднийг хамгаалах арга хэмжээ авах,
  • ялтантай ял эдэлж байгаа хугацаанд болон дууссаны дараа хамтран ажиллах, нийгэмшихэд нь туслах, дахин хэрэгт холбогдохгїй байлгахын тулд зан чанарыг нь єєрчлєхєд туслах,
  • шоронгийн удирдлага, тэнсэн, магадлан итгэмжлэлийн хурлын гишїїдэд ямар нєхцєлд яллагдагчийг хорих, суллах, эсвэл хїмїїжлийн єєр арга хэлбэрийг сонгож болох талаар зєвлєгєє єгєх,
  • нийгмийн бїлгїїдэд зєвлєгєє єгєх, тэднийг тєлєєлєн тэдэнд нєлєєлж болохуйц асуудлаар лобби хийх, сургалт зохион байгуулах,
  • олон нийтийн хэрэгцээнд зориулан урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хєтєлбєрїїдийг боловсруулах,
  • їйлчлїїлэгчийн нєхцєл байдал, ахиц дэвшлээр мэдээлэл авах, мэдээлэл єгєх, нийгмийн їйлчилгээ їзїїлэгч болон боловсрол, эрїїл мэнд, бусад тєрийн ба тєрийн бус байгууллагатай харилцаа холбоотой, хамтран ажиллах.
Loading...