Боловсролын арга зїйн мэргэжилтэн

Боловсролын арга зїйн мэргэжилтэн нь сургалтын арга барил, хичээл, хичээлийн хэрэгслийн талаар судалгаа хийх, зєвлєгєє єгєх, тэдгээрийг хєгжїїлэх їїрэгтэй. Тэд багш нар, сургалтын байгууллагын ажил, їр дїнг їнэлэх, алдаа дутагдлыг засах, єєрчлєх талаар зєвлєгєє єгнє.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • сургалтын хєтєлбєр, арга барил, боловсролын бусад арга хэрэгслийн хєгжил дэвшлийг судлах, шаардлага гарвал алдаа дутагдлыг засах, єєрчлєх зєвлєгєє єгєх,
  • хичээлийн агуулга, шалгалт шїїлэг авах арга хэлбэрийг їнэлэн дїгнэх, энэ талаар зєвлєгєє єгєх,
  • сургалтын їзїїлэн болон бусад хэрэгслийг судлах, боловсролын системд нэвтрїїлэх талаар зєвлєгєє єгєх, тєлєвлєх зохион байгуулах,
  • боловсорсон хичээл, курсийг баримтжуулах, шинэ хичээлийн талаар їнэлгээ дїгнэлт хийх,
  • багш нарт мэргэжил, сургалтын ба зєвлєх їйлчилгээ їзїїлэх,
  • багшийг шинэ арга барил, хєтєлбєрт сургах семинар, чуулга уулзалт зохион байгуулах,
  • боловсролын шинэ хєтєлбєр, хичээлийн агуулга, зорилго, бїтцийг тодорхойлох,
  • сургуулиудаар тогтмол їзлэг хийх, сургалтын хєтєлбєр, заах аргачлал, тоног тєхєєрємж, бусад асуудлаар багш, захиргааны ажилтантай зєвлєлдєх,
  • хичээл дээр сууж багшийн заах арга барилыг ажиглах, ажил їїргээ гїйцэтгэж байгаа болон эрдэм шинжилгээний ажлыг їнэлэн дїгнэх,
  • сургалтын хєтєлбєр, арга барил, боловсролын бусад арга хэрэгслийг єєрчлєх, сайжруулах талаар боловсролын тєв байгууллагад зєвлєгєє єгєх, тайлагнах.
Loading...