Тусгай хэрэгцээт боловсролын багш

Тусгай хэрэгцээт боловсролын багш нь бие, сэтгэцийн хувьд хєгжлийн бэрхшээлтэй хїнд боловсрол олгоно. Тэд сурагчийн нийгэм, сэтгэл зїй, оюуны болон биеийн хєгжлийг дэмжинэ.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • сурагчийн оюун сэтгэхїй, бие, бялдрын согог зэрэг бусад тодорхой гажилтыг боловсрол олгох арга зїйн талаас їнэлэн дїгнэх,
  • сургалтын хєтєлбєр боловсруулах, шинэчлэх, сурагчдын тусгай хэрэгцээнд нийцїїлэн хєтєлбєр, хичээл, їйл ажиллагааг бэлтгэх, хэрэгжїїлэх,
  • тусгай арга барил юмуу сурагчдын хэрэгцээнд нийцсэн хичээлийн хэрэгсэл ашиглан ганцаарчилсан болон бїлгийн сургалт явуулах,
  • сургалтанд тусгай боловсролын стратеги, арга барилыг ашиглах, ингэснээр мэдрэхїй болон ойлгоц хєдєлгєєний чадвар, хэл яриа, танин мэдэхїй, ой санамжийг сайжруулах,
  • дэг журамтай холбоотой дїрэм журам, бодлого боловсруулах, сурагчдын сахилга батыг сахиулах,
  • багшийг шинэ аргачлал, хєтєлбєрт сургах семинар, чуулга уулзалт зохион байгуулах,
  • сонсгол, хараа зэрэг согогтой сурагчдад эрдмийн хичээл, практик амьдрал, єєрєє єєртєє туслах чадварын талаар зааж сургах,
  • сурагчдын єєрийн итгэл, сонирхол, чадвар, гар ажиллагаа, баримжааг хєгжїїлэх, урамшуулах,
  • хєгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай боловсролын хичээлийн хуваарь тєлєвлєгєєний талаар бусад багш, сурган хїмїїжїїлэгчидтэй зєвлєлдєх,
  • сурагчдын холбогдолтой мэдээлэл, бїртгэлийн сан ажилуулах, тайлагнах,
Loading...